Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна

МҮХАҮТ-аас ээлжит судалгаагаа цар тахлын улмаас бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлт, тулгарч буй хүндрэл бэрхшээл, шаардлагатай дэмжлэгийг тодорхойлох зорилгоор явууллаа. Цахим хэлбэрээр авсан уг судалгаанд  Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 1349 бизнес эрхлэгч оролцов. 

Засгийн газраас цар тахлын үед бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн
✅61% нь ус, цахилгаан, дулааны төлбөр хөнгөлөх, чөлөөлөх дэмжлэг авсан
✅44% нь НДШ-ийн хөнгөлөлтөд
✅17% нь 3 хувийн зээлд хамрагдсан бол
✅24% нь ямар нэг дэмжлэг аваагүй байна. 
Түүнчлэн судалгаанд оролцсон 3 хувийн зээлийн хүсэлт гаргасан бизнес эрхлэгчдийн 58% нь энэхүү зээл бизнест тодорхой хэмжээнд дэмжлэг болсон гэж хариулжээ.

Бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад тулгарч буй хамгийн хүндрэлтэй саад бэрхшээлийг эрэмбэлэхэд бэлэн мөнгөний (эргэлтийн хөрөнгийн) дутагдал, бизнес эрхлэх тодорхойгүй нөхцөл байдал,  тээвэр ложистиктой холбогдох удаашрал, тасалдал хүндрэл учруулж байна. 

Мөн орон нутгийн бизнес эрхлэгчдийн хувьд бизнес эрхлэх тодорхойгүй нөхцөл байдал хүндрэл үүсгэж байгааг судалгааны тайланд дурджээ. 

Цаашид эдийн засгийг сэргээхэд: 
✅64% нь хөнгөлөлттэй зээл олгохдоо зээлийн нөхцөл, тавигдах шаардлагыг сулруулах 
✅55% нь барьцаа хөрөнгийн шаардлагад дэмжлэг үзүүлэх
✅50% нь зээлийн хугацааг нэмэгдүүлэх зэргийг анхаарах хэрэгтэй байна гэв.

Бизнесээ сэргээж, хэвийн үргэлжлүүлэхэд: 
✅Санхүүгийн дэмжлэг (хөнгөлөлттэй зээл, барьцаагүй, урт хугацаат санхүүжилт) 
✅ААН-ийн албан татварыг хойшлуулах, хөнгөлөх 
✅Хориг цуцалсны дараа бизнесийг сэргээж хэвийн явуулахад нэгдсэн зохицуулалт хийх (Төрийн байгууллагын үйлчилгээний хүнд суртлыг бууруулах гэх мэт)
 ✅Нөхцөл байдал хүнд болсон ч бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах (Хөл хорионд оруулахгүй байх) 
✅Тээвэр, ложистикийн нөхцөлийг сайжруулах 
✅Ач холбогдол, үр нөлөө багатай шаардлага, үнэлгээ, зөвшөөрлийн тоог багасгах, хялбаршуулах зэрэг дэмжлэг хэрэгтэй байна гэж бизнес эрхлэгчид үзжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан