Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
СУРГУУЛИЙН ОРЧИНД АЖИЛЛАХ МЭРГЭШСЭН СЭТГЭЛ ЗҮЙЧИД АЖЛЫН БАЙРАНДАА ОЧЛОО

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны хичээлийн жилд онцлон хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг нь ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудал байлаа. 2021 оны 3 дугаар сараас ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулж эхлэх эрх зүйн орчныг судлах, суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагчдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, сэтгэл зүйчээр сургуулиудаа хангах богино дунд хугацааны төлөвлөлт хийх, боловсон хүчнээ хэрхэн зөв бэлтгэх, мэргэшүүлэх гээд цогц байдлаар авч үзэж, хэрэгжүүлэхийг зорьсон.

Энэ хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц сургуулиуд дээр ажиллах 23 сэтгэл зүйч өнөөдөр сертификатаа гардан авлаа. Мэргэшүүлэх сургалт цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 21 хоногийн онлайн сургалт, 14 хоногийн танхимын сургалт, 14 хоногийн мэргэжлийн байгууллагууд дээр биечлэн хийж турших дадлага ажил гэсэн 3 чиглэлээр зохион байгуулагдсан.

Мэргэшсэн сэтгэл зүйчид даваа гарагаас хүүхдүүдтэйгээ ажиллаж эхэлнэ. Тэд сертификат гардахаас гадна иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүн, жишиг өрөө тасалгааг хүлээн авч байгаа юм.

Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах нь хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хоцрогдлыг эрт илрүүлж хөгжүүлэх, сэтгэл зүйн тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслах; багш, эцэг эхэд зөвлөгөө өгөх; гэр бүл, сургууль дээр үүссэн зөрчил зөрөлдөөнийг шийдвэрлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ялангуяа хүүхдийг шилжилтийн эмзэг үеэ зөв даван туулахад нь тусалж, элдэв муу зуршилд өртөхөөс нь сэргийлэх зэрэг олон чиглэлээр дэвшил гарч нийгэм бүхэлдээ сэтгэл зүйн хувьд эрүүлжихэд тустай юм. Мөн мэргэжлийн сэтгэл зүйчид ажлын байртай болох сайн талтай.

Өнгөрсөн хугацаанд ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах сэтгэл зүйчдийг сонгон шалгаруулах, сургуулийн сэтгэл зүйчээр мэргэшүүлэн сургах асуудлыг Швейцарийн хөгжлийн агентлаг, “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төсөл, “Бадамлин” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын санхүүгийн дэмжлэг, яамны харьяа байгууллагууд, мөн их дээд сургууль, мэргэжлийн төрийн бус байгууллагууд, сэтгэл судлалын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагуудын сэтгэл судлаачидтайгаа хамтран зохион байгуулсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан