Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Төсвийн байнгын хороо энэ сард 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

Энэ сард Төсвийн байнгын хорооны хуралдаанаар

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай,
  • Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай,
  • Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл, хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль,
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
  • 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр 70 дугаар захирамжид заасны дагуу цаглабарт тусгасан хэмээн Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, Х.Баделхан нар асуулт асуусан. Гишүүд ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэх явц цаглабарт заасан хугацаанд багтах эсэх, нэн даруй батлах шаардлагатай хуулийн төсөлд орж ирвэл хэлэлцэх боломж байгаа юу хэмээн лавласан.

Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглабар хамаарахгүй хэмээн Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгасныг онцолсон.

Төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувийн саналаар Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан