Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
СУРАХ БИЧИГ НЭГ БҮРД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ДУУСЛАА

БШУ-ны сайдын тушаалаар 3 дугаар сард 45 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ахлагчаар нь Монгол Улсын Гавьяат багш С.Төмөр-Очирыг томилсон. Энэ ажлын хэсэг ЕБС-ийн 35 судлагдахууны одоо ашиглаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийж өнөөдөр эхний байдлаар дүгнэлт, зөвлөмжөө танилцууллаа. Ингэж дүгнэлт гаргахдаа сурах бичгийн

Агуулга

Арга зүй,

Найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо

Дизайн гэсэн үндсэн 4 хэсэгт төвлөрч ажиллажээ.

Шинжилгээний ажлын үр дүнг ерөнхийд нь авч үзвэл сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга хоорондоо нийцэж байв. Гэхдээ энэ нь хөтөлбөр сайн гэсэн ойлголт биш юм. Сурах бичгийн дизайнд тавигдах шаардлага үндсэндээ хангалттай гэж үзжээ. Харин дутагдлын тухайд

-Сурах бичгүүд мэдлэг олгоход чиглэж байна. Мэдлэгээ амьдралд хэрэглэх, дадал болгоход дутуу анхаарсан.

-Сурагчид бие даан ажиллаж, өөрөө мэдлэг бүтээх талд илт хоцрогдсон

-Байгалийн ухаан, мэдээлэл зүйн хичээлүүд шинжлэх ухаан, технологийн өнөөгийн хөгжлийн түвшнээс хоцорсон

-Сурах бичигт тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, жендэрийн болон монгол уламжлал, зан заншил харьцангуй бага тусгасан

-Сурах бичгийн сэдэв, дэд сэдвүүд болон түвшин хоорондын, хичээл хоорондын логик холбоо алдагдсан

-Сурах бичиг зохиогчдыг зөв сонгоогүй, анги бүрийн сурах бичиг зохиогчид, редакторууд өөр өөр байгаа нь дээрх алдаа гарах шалтгаан болсон

-Сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажил цаг хугацаанд баригддаг учир алдаа гаргах, туршихгүй хэрэглээнд нэвтрүүлэх үндэс болдог

-Сурах бичгийг тогтвортой хэрэглэх

-Зөв бичгийн дүрэм, уншихад ойлгомжтой цөөн үгтэй байх, найруулгын хувьд анхаарах

-Казах сурах бичгийн хувьд хос хэлний боловсрол анхаарах

Ажлын хэсэг дотроо 13 дэд хэсэгт хуваагдаж байгаа юм.

Ажлын хэсэг сурах бичиг тус бүрээр 2500 орчим хуудас тайлан бичиж байна. Эндээс гарсан дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Эхнээсээ ажил хэрэг болж байгаа нь хуулийн төсөлд тусгасан саналуудаас харагдана. Боловсролын ерөнхий хууль болон дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд сурах бичгийн ажлын хэсгийнхэн 20 орчим санал тусгуулаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан