Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Цэцэрлэгийг энэ сарын 10-наас зогсоох эсэх эцсийн шийдвэр даваа гарагт гарна

Засгийн газрын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын амралтыг эхлүүлэх асуудлыг хэлэлцлээ. Шийдвэрийг ирэх даваа гарагт эцэслэнэ. Урьдчилсан тооцооллоор:

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь жил бүрийн есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хичээллэдэг. Цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор 2021 оны 12 дугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 3-ны өдрийг дуустал хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоохоор төлөвлөв.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

Ерөнхий боловсролын сургуулиуд хуваарийн дагуу 12 дугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралт эхлэх ёстой. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан сүүлийн долоо хоног /12 дугаар сарын 13-17/-ийн хичээлийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр сурагчид 12 дугаар сарын 18-наас ирэх хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амрах юм.

ДЭЭД БОЛОВСРОЛ

Дээд боловсролын байгууллагуудын тухайд 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хичээллээд амарна. Амарсан өдрөөс эхлэн зарим шалгалтыг цахимаар өгнө. Биечилж өгөх шаардлагатай шалгалтыг хоёрдугаар сарын эхэнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

8 Сэтгэгдэл
Цэцэрлэгийг яагаад зогсоож бгаа юм бэ. Гэртээ өлөн зэлмэн хүүхдүүдийн тоо нэмэгдэн шүү дээ Сайдаа. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд авах ёстой мэдлэгээ цэцэрлэгээс авч бна.
tsetserlegiin bgsh nar bs ih achaalalt ajilladag shvv...bs bodoj vzetsgeeh heregteishdeee
Хүүхэд багатай ажиллаж байхаар амраад улсын төсвөө хэмнэсэн дээр засгийн газар зөв шийдвэр гаргажээ
Цэцэрлэг ээ ажилуулаачээ
Tsetserlegee ajluulah heregtei.
tsetserlegee ajilluulah heregtei...humuusin ajil turul odoo l neg ym jigdereh gej bd...
zaluuchuud ajlaa hiihed hundhen boloh ium bndaa. tzezrelegee ajilluulah n heregtzee shaardlaga shuu
Esergvvcej bn
Хамгийн их уншсан