Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ж.Соронзон: Өөрсдийн залхуугаас болж сургуулиасаа хасагдсан
Хичээлийн шинэ жил эхлээд  удаагүй байхад ОХУ-ын ерөнхий боловсролын стандартаар үйл ажиллагаа явуулдаг Монгол, Оросын хамтарсан III сургуулийн удирдлага есдүгээр ангийн 80 шахам сурагчаа хассан гэдэг мэдээлэл олныг гайхшрууллаа. Чухам ямар шалтгааны улмаас ийнхүү олон сурагчаа хассан талаар тус сургуулийн захирал Ж.Соронзонтой холбогдож тодрууллаа.

-Таныг ямар ч үндэслэлгүйгээр 80 шахам сурагчаа хассан гэх юм. Энэ үнэн үү?
-Үндэслэлгүйгээр хасна гэж юу байхав. Сурлагын дүн нь хангалтгүй байсан хэрэг. Хаврын шалгалтад 1-4 хичээлдээ муу дүн үзүүлсэн хүүхдүүд байгаа юм. Тэгээд ч 80 шахам биш 63 сурагч. Тэдний 11 нь л хасагдах хэмжээнд хүрсэн.
-Шалгалтдаа муу дүн үзүүлснийх нь төлөө шууд хасчихаж байгаа хэрэг үү. Хавар наймдугаар ангиа төгсөх үед нь хасч болоогүй юм уу?
-Хамгийн гол нь, бид шал­галтдаа муу дүн үзүүлсэн хүүхдүүдээсээ энэ намар дахин шалгалт авсан юм. Хоёроос дээш шалгалтдаа унасан 11 хүүхдийг хасахаас өөр яалтай ч билээ. Хавар хүүхдүүдийнх нь сурлагын талаар эцэг эхчүүдэд нь танилцуулсан. Гэвч хүүхэддээ анхаарал тавихгүй, зуны гурван сарын хугацаанд хичээл номыг нь ч давтуулаагүй байж ингэж хэрүүл тэмцэл хийгээд, дарамтлах гэж үзэж байгаад нь үнэхээр гайхаж байна. Тэгээд хүүхдүүд ч залхуу байна. Хаврын шалгалтдаа унасан 200 гаруй хүүхдээс 111 нь давтан шалгалтаа амжилттай өгсөн юм. Тэдний адил шалгалтаа амжилттай өгөх боломж байсан.
-Тэгэхээр одоо 11 хүүхдийн хэрхэх болж байна вэ?
-Өөрсдөөс нь л болсон хэрэг шүү дээ. Манайх бу­сад ерөнхий боловсролын сур­гуулийг бодвол хөндлөн­гийн үнэлгээтэй. Хамгийн гол нь, энэ хүүхдүүд орос программаар сурч чадахгүй байна. Манай багш нар өөрсдөө сууж байгаад шалгалтаа авдаггүй. Төгсөх шалгалтыг Оросоос томилогдсон комисс ирж авдаг. Сар гаруйн дараа хүүхдүүдийн шалгалтын хариу ирдэг гээд их шаардлага өндөртэй. Гэтэл энэ хүүхдүүд ийм маягаараа явбал төгсч чадахгүй шүү дээ. Дэмий л цагаа үрж байна гэсэн үг.

А.Ану
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан