Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг байгуулагдлаа

Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгч 26 аж ахуйн нэгжийг зарлаж, шүүхэд шилжүүлсэн. Энэ асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б. Баттөмөрийг томиллоо. Ажлын хэсэгт Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нарын гишүүд ажиллана. УИХ-ын ажлын хэсэг нэн тэргүүнд Хөгжлийн банктай холбоотой зээлийн мэдээллийг цуглуулж, хөндлөнгийн хараат бус аудит оруулах ажээ. Мөн Хөгжлийн банкнаас шүүхэд гаргасан мэдээллийг нэгтэн судлаад ирэх хаврын чуулган эхэлмэгц УИХ-д танилцуулна. Өнөөдрийн байдлаар нийт 26 аж ахуйн нэгжийн 841 тэрбум төгрөгийн өрийг шүүхэд шилжүүлсэн бол цаана нь 1,6 их наяд төгрөгийн чанаргүй зээл байна. Мөн 40 гаруй аж ахуйн нэгжид холбогдох 800 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг шалгах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан