Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банк мерчант үйлчилгээний хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна МАН-ынхан Ерөнхийлөгчид генсекээ “өгөх”-өөр тохирчээ Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргав “ХАНХ СУМЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2040)”-Г ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОН “ХӨВСГӨЛ НУУРЫН ХАМГААЛАЛ, ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР БОЛОН ХИЛ ОРЧМЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛУУД” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийв Дансны хуулга, тодорхойлолтоо блокчэйн сүлжээг ашиглан авах боломжтой боллоо С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа эзэмшигч болох 14 мянга орчим захиалга ирээд байна "Автомашин ачилтын журамд өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн ч ХЗДХЯ хүлээж аваагүй" Хятадын хотуудад олныг хамарсан жагсаал болж, Ши Жиньпин, Коммунист намыг огцрохыг шаарджээ
МоАХ Ерөнхий чуулганаа дөрөвдүгээр сарын 5-нд хуралдуулахаар товлосноо зарлалаа

Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, 21 аймаг, 9 дүүргийн салбар зөвлөлийн дарга, дэд дарга нар оролцсон өргөтгөсөн хурал өчигдөр буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр болсон байна.

Хуралдаанаар цар тахлын улмаас хойшлогдоод байсан МоАХ-ны Ерөнхий чуулганаа дүрмийн дагуу дөрөвдүгээр сарын 05-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэснээ өнөөдөр танилцууллаа. Чуулганаар Монгол Улсын сүүлийн 32 жилд өрнөсөн нийгэм, улс төрийн байдалд хийсэн дүгнэлт, цаашдын гарц, МоАХ-ны үйл ажиллааны тайланг хэлэлцэх аж.

Өргөтгөсөн хурлаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр “МоАХ улс төржсөн хийрхсэн байр сууринаас бус Монгол Улсын Тусгаар тогтнол, хүний эрх эрх чөлөөг дотоод, гадаадын явцуу санаархлаас ангид байлган хамгаалах эрхэм зарчмаа тууштай баримтладаг бөгөөд аль нэг улс төрийн нам, явцуу бүлэглэлийн эрх ашиг бус улс үндэстний язгуур эрх ашиг, эх орны бүрэн бүтэн байдал, үндэсний эдийн засгийн хөгжил буюу үндэсний үйлдвэрлэлд тулгуурласан үр бүтээлтэй хөгжил, баялагийн тэгш хуваарилалтад тулгуурласан бодлогын байр сууриндаа бат байгаа” гэдгээ мэдэгдлээ.

Хурлын үеэр үнэн, худал нь мэдэгдэхгүй, нийгмийг төөрөгдөлд оруулж буй зарим асуудалд дараах байдлаар хариулт өглөө.

С.Эрдэнэцогт: МоАХ-ны байр хувь хүний нэр дээр бус холбооны нэр дээр, байх ёстой газраа байгаа

/МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга/

-МоАХ-ны гурав, дөрөвдүгээр их хурлын архивын баримт, материалууд бидэнд бий. Хүмүүс Х.Баттулгыг МоАХ-ны даргаар сонгогдоод 16 жил болсон мэтээр ярьдаг. Энэ хүн 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу өмнө нь эрхэлж байсан албан тушаалуудаасаа түтгэлзсэн. МоАХ-ны Удирдах зөвлөл хүсэлтийг нь хүлээж аваад дүрмийнхээ дагуу дэд дарга Л.Эрдэнэчимэгийг 2021 онд есдүгээр сар хүртэл даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс буунгуут МоАХ-ны даргын эрх нь автоматаар сэргэсэн. Тэгэхээр МоАХ-ны даргаар ажилласан жилийг нь 2022 оноор тооцоолбол 12 жил болж байна. Энэ хүнийг юу ч хийсэнгүй гэдэг. Хийсэн ажлууд нь баримттайгаа байгаа. Ганцхан жишээ хэлье. 

Тавантолгойг Монгол Улсын стратегийн ордоор батлаад Энержи ресустай 100 жилийн гэрээ хийх гэж байсан энэ үйл явцыг МоАХ-ны гишүүд 2007 оны долдугаар сарын 24-26-нд таслан зогсоосон. Үүний үр дүнд өнөөдөр монголчууд бид бүгдээрээ хувьцаатай болсон. Биднийг шүүмжлээд байгаа Монголхүү, Эрдэнэ, МАН-ынхан хүртэл хувьцаатай болсон шүү дээ. Энэ нь МоАХ-ны гишүүдийн тэмцлийн үр дүн юм шүү.

Ардчиллын ордныг Х.Баттулгын өмч гэж их шуугидаг. Үл хөдлөхийн гэрчилгээн дээр “МоАХ нь хууль ёсны өмчлөгч тул” гэж бичээстэй байгаа. Ардчиллын ордон Х.Баттулгынх биш, МоАХ-ны өмч. Мөн манай газрыг барьцаанд байгаа мэтээр буруу ташаа мэдээлэл нэлээд түгсэн. Гэрчилгээ нь эх хувиараа байгааг та бүхэн харж болно. Энэ мэт бузар гүтгэлэгт нь эдгээр баримтаар няцаалт өгье.

МоАХ-нд зөвхөн ардчилсан намын гишүүд байдаггүй. Ногоон нам, Шинэ намаас өгсүүлээд Монголын улс төрийн бүхий л намуудын гишүүд орж ажилладаг.

МоАХ дотоод гишүүнчлэлийнхээ бүртгэлийг хийх явцад тусдаа нам болох гэж байна гэх сөрөг мэдээлэл багагүй явлаа. МоАХ 2021 оны зургадугаар сард Монгол Улсын Баатар цолоор шагнагдсан. Үүнтэй холбоотойгоор бүх гишүүддээ баатар цолныхоо батламжийг хүргэе гэж шийдсэн. Ингэхийн тулд дахин бүртгэл явуулах шаардлагатай болсон. Үүнээс улбаатайгаар их айдастай хүмүүс МоАХ тусдаа нам болох гэж байна гэдэг шуугиан тарьсан. Бидэнд ийм бодол, санаа байхгүй. Монголын ардчилсан хүчнийхэн хагарч, бутрахын зовлонг мэднэ. Тийм учраас энэ зовлонг МоАХ цаашид үргэлжлүүлэх бодолгүй байгаа.

Д.Пүрэвбаатар: ТББ-ын статусаа цаашид ч хэвээр хадгална

/Монголын Ардчилсан Холбооны Хяналтын зөвлөлийн дарга, хуульч, өмгөөлөгч/

-МоАХ хүний эрх, ардчилал, шударга ёс, иргэний нийгмийг бэхжүүлэх, түүнийг төлөвшүүлэхийг дэмжих зорилготой хамгийн анхны улс төрийн чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг ТББ. Энэ статусаа цаашид ч хэвээр хадгална. Улсын бүртгэлд бүртгэлтэй албан ёсны гэрчилгээ нь эх хувиараа бидэнд байна. Алга болчихсон, барьцаанд тавьсан гэдэг ташаа мэдээллийг нийгэмд түгээсэн болохоор албан ёсоор эх хувиар нь та бүхэнд харуулж байгаа нь энэ.

МоАХ-ны Ерөнхий чуулганаар их хурлаа зарладаг. Тиймээс бид Ерөнхий чуулганаасаа их хурлаа зарлаад, хурлаасаа даргаа болон Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгоно, цаашдаа үйл ажиллагаагаа хэрхэн явуулах, улс төрийн намуудад бидний зүгээс хандах хандлага ямар байх юм гэх мэтээр бүх зүйлээ тогтож ярина.

Дарь.Сүхбаатар: Олигархууд, луйварчид, МАНАН-чдын гайгаар Монгол Улсын үндэс язгуур, эрх ашиг хөндөгдсөөр байна

/Монголын Ардчилсан Холбооны үүсгэн байгуулагч МУСГЗ/

-МоАХ маань Монголын ард түмний ардчилал, хүний эрх, шударга ёсны төлөөх хөдөлгөөн юм. 1989 оны 12 дугаар сарын 10-нд анх өөрийгөө зарлаж, 1990 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр анхдугаар их хурлаараа биежиж албан ёсоор байгуулагдсан. Үе үеийн эх орончдын амь насаа зольж, үр удмаа таслуулж бий болгосон эх орон, тусгаар тогтнолын төлөөх албан ёсны шинэ Монгол улсын үед албажсан байгууллага байгаа юм. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг манлайлсан ноёд, язгууртнууд өнөөдрийн энэ байгууллагын эх үндэс нь гэж хэлэхэд илүүдэхгүй. Хойшид ч энэ байгууллага байсаар байх болно. Хэзээ ч улс төрийн нам болохгүй.

Монгол Улсын тусгаар тогтнол өнөөдөр хэврэг хэвээр байна. Манай улсад өнөөдөр оюун санааны тусгаар тогтнол л тодорхой хэмжээгээр бий. Эдийн засгийн тусгаар тогтнол байхгүй байна. Улс төрийн тусгаар тогтнол үндсэндээ ганхсан. Яагаад гэвэл гадна, дотны гар хөл бологчид болон дотоодоос ялангуяа МоАХ-нд дундаас нь шургаж орж ирсэн шинэ олигархууд, луйварчид, МАНАН-чдын гайгаар Монгол Улсын үндэс язгуур, эрх ашиг хөндөгдсөөр байна.

Энэ байгууллага үүнийх нь эсрэг дархлаа, ард түмний төлөөх баталгаа нь болж оршин тогтносоор байх болно гэдгийг дахин дахин хэлье.

6 Сэтгэгдэл
Hagaraldaj bus evlej ih uils, ireeduin sain saihnii tuluu ene baiguullagiig ulam huchirhegjuuleh heregtei.Tusgaar uls baih uureg guitsetgehed tun tustai baiguullaga yum shuu dee.Temtsliih ni ur dun Mongolchuud bugdeeree hurtsen.Medej bga daa.
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Suhbaatar bol hun chanargui adgiin shaar uchiraas namiinhan ni juudeg l dee ! Odoo neg ih ner oloh gej guugeed yana daa Suhee chi zailzan bai daa !!!!
Ардчиллын анхдагч партизануудын нэг миний бие, МоАХ-ны удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг баяртайгаар хүлээн авч байна. Орон нутгаас оролцох квот болон, хуралд оролцоход бэлтгэх материалын талаар урьдчилан зааварчилгаа өгнө үү. Амжилт хүсье.
Ардчиллын анхдагч партизануудын нэг миний бие, МоАХ-ны удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг баяртайгаар хүлээн авч байна. Орон нутгаас оролцох квот болон, хуралд оролцоход бэлтгэх материалын талаар урьдчилан зааварчилгаа өгнө үү. Амжилт хүсье.
Дарь Сүхбаатар ч жаахан нуруугүй овилгогүй хүн дээ АХБн эхэн үеэс л бусадтайгаа төлхөлцаж эхэлсэн.Сүүлд нь бор дарс болсон Ардчиллын буянаар авдаг шагнал ажил алба хүртсээн хүртсэн МоАх шагнал тодохойлохоос өөр хийцгүй хэдэн жил болсон.Байр нь ч архичин.хорчдын хувийн сууц шиг Жаахан үйл ажиллагаагаа дүгнэлт хийж өөрчлөхгүй бол нэрнээс цаашгүй ТББ болжээ.
Хамгийн их уншсан