Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ЦЭЦЭРЛЭГИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ

2001 онд анхны хувийн цэцэрлэг байгуулагдсан цагаас хойш өнөөдөр 481 хувийн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх чиглэлд байгууллагын цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжин ажиллаж байгаа юм. Улсын хэмжээнд байгууллагын дэргэдэх 25 цэцэрлэг байна. Эдгээр байгууллагын 73 салбар бүлэгт 1893 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Цаашид цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг бүрэн хамруулахдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийднэ.

Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг хэрэгжүүлсэн “Тэсо” групп, Улсын II төв эмнэлэг зэрэг байгууллагын сайн туршлагыг өнөөдрийн зөвлөлдөх уулзалтын үеэр сонслоо. Улсын II төв эмнэлгийн тухайд өнгөрсөн онд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийг байгуулсан бөгөөд цаашид бүлгийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. “Тэсо” группийн нийт ажилтны 60 хувь нь 2-5 настай хүүхэдтэй. Эдгээр ажилтнуудынхаа хүүхдийг цэцэрлэгт хамруулах үйлчилгээг байгууллагын дэргэдэх цэцэрлэгээр шийдвэрлэжээ. Үүний үр дүнд ажилтнуудын сэтгэл ханамж 9 хувиар нэмэгдсэн байна.

Тэдний туршлагаас судлан Монос эмийн үйлдвэр, Сүү хувьцаат компани зэрэг хувийн хэвшлийнхэн байгууллагынхаа дэргэд цэцэрлэг байгуулахаар ажиллаж байгаа юм. Хувийн хэвшлийнхэн цэцэрлэг байгуулах туршлагаа харилцан ярилцаж, саналаа хэллээ.

Байгууллагын цэцэрлэгийг байгуулахад төрөөс:

Мэргэжлийн удирдлага

Нэг хүүхдэд ногдох хувьсах зардал

Хүүхдийн хоолны зардал

Мэргэжлийн багшаар хангах, багшийн мэргэжлийг дээшлүүлэх үйл ажиллагааны дэмжлэг үзүүлнэ.

Бага насны хүүхдийн цогц хөгжилд хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо зөвлөлдөх уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан, МХАҮТ, IWFCI байгууллага хамтран зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан