Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
МоАХ-ны нэр, туг бэлгэдлийг ашиглаж буй Д.Монголхүү нарт бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Монголын Ардчилсан Холбоо нь улсын бүртгэлтэй Нийгэмд Үйлчлэх Төрийн Бус байгууллага юм. Сүүлийн хугацаанд тус байгууллагын нэрийг ашиглан Монголын Арчдилсан Холбооны албан ёсны төлөөлөлгч мэтээр иргэд, нийгэмд буруу ойлголт төрүүлэх үйл ажиллагааг хэсэг бүлэг хүмүүс явуулж, МоАХ-ны нэр туг бэлгэдэл зэргийг ашиглан түүгээр ч зогсохгүй улс төрийн намаас санхүүжилт авсан гэх мэдээлэл түгэх болсон.

Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй, хууль бус ажиллагаа байж болох тул Монголын Ардчилсан Холбооноос хууль сахиулах байгууллагад ханджээ. Хуулийн байгууллагаас энэ сарын 9-нд “...Ирүүлсэн гомдлыг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 -т зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна” гэсэн хариу ирүүлсэн байна.

Энэ талаар Монголын Ардчилсан Холбооны Бодлого үйл ажиллагааны хэлтсийн дарга Б.Отгонхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “С.Эрдэнэ, Д.Монголхүү нар МоАХ-ны 5 дугаар их хурал гэгчийг зохион байгуулж, тэндээсээ Д.Монголхүүг МоАХ-ны даргаар томилсон гэх хуурамч мэдээлэл түгээж, олон нийтийг төөрөгдөлд орууллаа.

Энэ хүмүүс 2021 оны арванхоёрдугаар сараас эхэлж шат дараатайгаар худал мэдээлэл түгээхдээ МоАХ-ны нэр, туг, логог ашигласан. МоАХ-г төлөөлөх эрхгүй хүмүүс манай байгууллагын нэрийг ашиглаад байсан учир зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааг яаралтай таслан зогсоох арга хэмжээ авч өгөхийг хүсэж хуулийн байгууллагад хандсан. Өчигдөр  хариу нь ирлээ.

Яагаад залилангийн шинжтэй гэж хэлээд байна вэ гэхээр 2 дугаар сарын 18-нд болсон хурал, цуглаанаа хийхдээ цахим нэртэй Ардчилсан намаас санхүүжилт авч соёлын төвийнхөө түрээсийг төлсөн байдаг. Мөн иргэн Л.Ганхөлөг өөрийн дансыг байршуулан иргэдээс хандив, тусламж авсан. Эдгээр үйлдлүүд дээр эрх бүхий МоАХ-ны Удирдах зөвлөл, Хэрэг эрхлэх газраас тухай бүрт нь мэдээ, мэдээлэл өгөөд явсан. Үнэн, зөв мэдээллийг хүргээд явахгүй бол энэ хэрэг цаашлаад улсыг хамарсан гэмт хэргийн бүлэглэлд ороод явах нөхцөл байдал бий болох нь” гэлээ.

Түүний ярьсныг бүрэн эхээр нь хүргэе. 

 

2 Сэтгэгдэл
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Болж байна, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Д.Монголхүү, Сосорбарам мэтийн цайчихсан луйварчидтай хатуу тэмцэх хэрэгтэй!!!
Хамгийн их уншсан