Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Дээрэлхэлтийг таслан зогсооё: Бид юу хийж чадах вэ?" форум боллоо

БШУЯ болон бидний санаачлагаар зохион байгуулагдаж буй "Дээрэлхэлтийг таслан зогсооё: Бид юу хийж чадах вэ?" олон талт форум зохион байгуулагдлаа.

Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, тухайлбал, бие махбодын, сэтгэл зүйн болон бэлгийн шинжтэй хүчирхийлэл, дээрэлхэлт дэлхий даяар тулгамдсан асуудал болж байна.

ЕБС-ийн 6-18 насны 35,196 хүүхэд жилийн 224-245 хоногийн хугацаанд буюу 9 сар эцэг эх, гэр бүлээс хол 517 дотуур байранд амьдарч, боловсрол эзэмшиж байна. Дотуур байранд хүүхдийн эрүүл, аюулгүй, хүчирхийлэлгүй орчин бүрдээгүй хүүхдийн хамгаалагдах эрх хангагдахгүй байна.

“Бүх нийт боловсролын төлөө!” ИНҮЭ-ийн хийсэн судалгаагаар нийт дотуур байрны 76.2%-д хүүхдүүдийн дунд бие биенээ дээрэлхэх явдал их, бага ямар нэг хэмжээгээр байгааг харуулжээ.

Насанд хүрэгчдийн зүгээс сургууль, гэр бүлийн орчинд хүүхдийг хичээл хийх ёстой, сайн сур гэдэг шаардлагыг маш өндөр тавьдаг боловч бусадтай зөв харилцах, үе тэнгийнхэнтэйгээ хэрхэн зүй зохистой харилцах, зөрчил маргааныг хэрхэн хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх арга замыг заах, эерэг зан байдлыг төлөвшүүлэх тал дээр учир дутагдалтай.

Хүүхэд наснаасаа найз нөхөд, үе тэнгийнхнээ ойлгож, хүлээн зөвшөөрч, хүндэлж сурах нь ирээдүйд бусадтай зүй зохистой харилцдаг, багаар ажиллах, бусадтай хамтрах чадвартай бие хүн болон төлөвших суурь хандлага нь болох юм.

Энэ асуудлыг форум оролцсон сурагчид хэлж байсан бөгөөд өөрсдийнхөө санал бодлыг хуваалцлаа. Тэд багш нарын харилцаа, хандлагыг өөрчлөх шаардлагатай. Бага зэрэг гар хүрэх асуудал ч байх ёсгүй. Энэ бол хүчирхийлэл гэдгийг хэлж байна.

Мөн охидуудад сарын тэмдэг ирээд багшаасаа зөвшөөрөл аваад ариун цэврийн өрөө орох гэхээр "Ангалзсан юмнууд угаасан шалан дээр гишгэлээ" гэх хандлага их байдаг гэв.

Багштайгаа санал зөрөлдөхөд өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй сурагчаа "занах" тохиолдол гарч, хичээл дээр албаар муу гаргах тохиолдлууд гардаг байна.

Биеийн тамирынхаа өмсгөлийг мартсанаас болж зааланд хөл нүцгэн гүйж байсан. Үүнээс болж ангийхандаа шоолуулж хичээлдээ явмааргүй санагдаж байсан байна.

Ар гэрийн амьжиргаа тааруугаас болж ангийнхандаа гадуурхагдаж, үеийнхээ нөхдөд зодуулж байсан. Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн дуудлага өгөхөөр хохирогч өөрөө буруудах тохиолдол байдаг талаар ярилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан