Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ШИНЭ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛЫГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКИНД ТАВИЛАА


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АХБ-ны Зүүн Азийн бүсийн захирал Тэреза Ког хүлээн авч уулзан боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 
Монгол Улсад Азийн Хөгжлийн Банк 1991 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 3.73 тэрбум ам долларын өртөг бүхий 432 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

Үүнээс боловсролын салбарт 2022 он хүртэл (7 зээл, 7 буцалтгүй тусламж, 20 техникийн туслалцаа) 185.28 сая ам долларын санхүүжилтийг хийжээ.
Уулзалтаар дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд АХБ-ны үзүүлж байгаа туслалцаа, дэмжлэгт талархал илэрхийлээд, 2022-2024 онуудад 2 төрлийн төслийг хамтран хэрэгжүүлэхийг хүслээ. 
Үүнд: 
“Боловсролын салбарт гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх” төсөл
 “Улаанбаатар хотын Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг даган баригдахаар төлөвлөгдөж буй дагуул хотод 5’000 оюутны багтаамж бүхий их, дээд сургуулийн хотхон, дижитал их сургуулийг хөгжүүлэх төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавилаа. 

Уулзалтын төгсгөлд хатагтай Тэреза Ко хэлсэн үгэндээ: Боловсролын салбарт хийгдэж буй Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалт нь Монгол хүний хөгжилд үр дүнгээ өгөх учиртайг онцлоод цаашид боловсролын чанарыг сайжруулахад чиглэгдсэн шинэ төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан