Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Монгол охин Амазоны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарчээ.

Амазон компаниас зарласан “Амазон-Ирээдүйн инженер” тэтгэлэгт хөтөлбөрт АНУ-ын Арлингтон хотын Washington-Liberty  ахлах сургуульд сурдаг Л.Амина охин тэнцэж 40,000 ам.долларын тэтгэлэг авчээ. Амазон компаниас зарласан тус тэтгэлэгт хөтөлбөрт Арлингтон хотоос ердөө ганцхан хүүхэд шалгарсан нь Л.Амина охин юм. 

Амазон компанийн инженер Л.Амина охины гэрт ирж тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан тухай мэдээг анх дуулгасан байна. Тус тэтгэлэг нь түүнийг ирэх намар Массачусетсийн Технологийн Их Сургуульд компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцахад зориулагдана. Мөн Л.Амина Амазон компанид цалинтай дадлага хийж болно. Л.Амина хэзээ нэгэн цагт НАСА-д ажиллана гэсэн мөрөөдөлтэй явдаг бөгөөд арьс өнгө, хэл, соёлоор ялгаварлан гадуурхалын эсрэг, тэгш байдлын төлөөх “Оюутнууд” клубыг үүсгэн байгуулагч юм байна.

Эх сурвалж:

https://www.arlnow.com/2022/04/14/amazon-surprises-local-high-school-student-with-college-scholarship-and-paid-internship /?fbclid=IwAR2pvnmqtwdrzl8o9p_RfJ6M9g5R8N38Ig4w6ezGYq30gLaZSwHdrlBEUUI

 

 
 
image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан