Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
УИХ-ын гишүүн Н.Ганибал Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан Асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн Н.Ганибал Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Асуулга тавьсан байна. 

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Газрын тосны бүтээгдэхүүнээр нэг орноос шууд хараат байдлыг багасгана” гэж заасан байдаг.    Үүний дагуу Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төслийг Энэтхэг улсын “Инженерс Индиа Лимитэд” компани гүйцэтгэж байгаа юм. 

Н.Ганибал асуулгынхаа эхэнд “Стратегийн бүтээгдэхүүн болох түлш, шатахууныг дотооддоо үйлдвэрлэснээр энэ төрлийн бүтээгдэхүүний импортын хэмжээг багасгаж, улмаар эдийн засгийн хувьд бусад орноос хараат байдлыг бууруулж, гадагшаа гарч буй их хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэн, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Гэвч Монгол Улсын Засгийн газраас оруулах хөрөнгө оруулалтыг үр дүнтэй зарцуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих шаардлагатай байна” хэмээн дурдаад дараах мэдээллийг хүссэн байна. Үүнд: 

1. Тамсагийн талд хэдийнэ илэрсэн газрын тосны ордуудыг бүрэн ашиглалтад оруулж, олборлолт хийлээ гэхэд тухайн бүс нутаг дахь эрчим хүчний хангамж хүрэлцэхгүй. Тэгвэл эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа талаар,
2. Газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэхэд хадгалах агуулах хангалтгүй байгаа талаар салбарынхан нь мэдээлэл өгсөн. Тэгвэл агуулах шинээр барьж, ашиглалтад оруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй талаар,  

3. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар:
4. Үйлдвэрийн гаднах дэд бүтэц болох түүхий газрын тос дамжуулах хоолой, 27 км салаа төмөр зам, 18,2 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 17,5 км хүнд даацын автозам мөн ажилчдын хотхон байгуулах үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээж байгаа. Эдгээрээс хамгийн том хөрөнгө оруулалт шаардагдаж буй бүтээн байгуулалтын ажил болох “Газрын тос дамжуулах хоолойг санхүүжүүлж, барих төсөл”-ийн Техник эдийн засгийн үнэлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл,

5. Дээрх төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад хичнээн улсын хэдэн компани оролцсоноос БНХАУ-ын “NORINCO International Cooperation” ХХК-ийг ямар үнэдслэлээр сонгон шалгаруулсан талаар,
6. Тус компани нь газрын тос дамжуулах хоолойг 397 сая ам.доллараар барих үнийн санал өгсөн бөгөөд үүний 90 хувийг компаниасаа гаргаж, оруулсан хөрөнгө оруулалтаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас худалдан авах нүүрсээр тооцон буцаан авах гэрээ хэлцэл хийгдэж байгаа талаар мэдээлэл байна. Тэгвэл барилгын ажлын төлбөрт нийлүүлэх нүүрсний үнийг хэдээр тооцох гэж буй, энэ нь олон улсын зах зээлийн жишиг үнэд нийцэж буй эсэх талаар, 

7. Хоолойгоор 560 км зам туулан үйлдвэрт нийлүүлэгдэх газрын тосны тээвэрлэлтийн өртөг хэд болох талаар /шоо метр тутамд/ тус тус дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн ирүүлнэ үү" гэжээ.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан