Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хэнтий аймгийн Бэрх тосгон олон улсын хөтөлбөртэй дунд сургуультай боллоо

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд олон улсын хөтөлбөртэй 640 хүүхдийн суудал бүхий дунд сургууль нээгджээ. Тус сургуулийн барилгыг 2019 оноос эхлүүлж, 2022 оны төсөвт үлдсэн хөрөнгө оруулалтыг тусгаснаар ийнхүү нээлтэй хийжээ. 2022 оны улсын төсөвт тусгаснаар сургуулийн нийт төсөвт өртөг 5,962.90 сая буюу 6 орчим тэрбум төгрөг бөгөөд 2022 оны төсөвт 1.55 тэрбум төгрөгийг тусгасан байв. 

Бэрх тосгонд ийнхүү олон улсын хөтөлбөртэй сургууль байгуулж байгаатай холбоотойгоор 150 хүүхдийн ортой, 1.9 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий дотуур байрыг мөн барихаар төлөвлөж, 2022 барилгын үлдэгдэл төсөв болох 366 сая төгрөгийг мөн тусгасан юм. 

Бэрх олон улсын хөтөлбөртэй дунд сургуулийн үйл ажиллагаа намраас албан ёсоор эхлэх бөгөөд одоогийн байдлаар багш нараа чадавхжуулж байгаа талаар тус сургуулийн захирал хэллээ. Зүүн бүсийн аймгуудаас 6-9 дүгээр анги тус бүрд 15 хүүхэд элсүүлэх шалгалт авч, эхний жилд 208 хүүхэд суралцуулахаар төлөвлөсөн байна. 

2021 оны эцсийн байдлаар Бэрх тосгон 2,377 хүн амтай байна. 

image
2 Сэтгэгдэл
Huuhdee bodooroi Berh Nuuj Olson Ulsiin hutelbertei eeljgui gerteee oir surguulid huuhgee surgaach dee
300 хүрэхгүй сурагчтай газарт 640 хүүхэдийн сургууль арай тансаг уу? хотод сургууль цэцэрлэггүй гэр хороололд байгуулсан бол ядаж түгжирэл нь 10 % буурах байсан ч юм билүү? юу гэж бодож бйна даа ард иргэд минь
Хамгийн их уншсан