Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
ӨӨРСДӨӨ МАНЛАЙЛЖ, ХАМТДАА ХӨГЖСӨН ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТЫН 90 СУРАГЧИДДАА БАЯРЛАЛАА

Шинэ үеийн төлөөлөл болж эх орныхоо маргаашийг бүтээх эдгээр хүүхдүүд маань хамтдаа суралцах, бусдадаа нөлөөлөх, нийгмийг түүчээлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Тийм ч учраас “Өсвөрийн парламент” хөтөлбөр тэднийг чиглүүлж, үеийнхэндээ үлгэрлээд зогсохгүй бусад орны хүүхдүүдтэй дуу хоолойгоо нэгтгэж, мэдлэг, чадвараа тэлэхэд нь бүх талаар дэмжих зорилготой байсан.

Хөтөлбөр эхэлснээс хойш хагас жилийн хугацаанд 21 аймаг, 9 дүүргийг төлөөлсөн 90 сурагч ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох үйл ажиллагааны талаар цогц ойлголттой болохоос гадна уур амьсгалын өөрчлөлт, эрүүл амьдралын хэвшил зэрэг сэдвүүдээр цуврал хичээлд хамрагдаж, нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлжээ.

Бас хүсэл сонирхол, хичээл зүтгэлээрээ нэгдсэн сайн найзууд болж, хөтөлбөрөөс олж авсан шинэ санаа, эерэг өөрчлөлт бүхнээ хуваалцаж байгааг харахад таатай байлаа. D-Parliament аппликейшнээрээ дамжуулан санал, санаачлагаа хүргүүлэхээс эхлээд цаашид хийж бүтээх бүхий л ажилд нь та бүхнийг дэмжин оролцох болно.

Өсвөрийн парламентын анхны төгсөгчид өнөөдөр үр дүнгээ хэлэлцэж, нэгдсэн чуулганаа хуралдуулснаар үеийнхээ олон олон сурагч, хүүхдүүдэд энэ хөтөлбөрийн эхлэлийг амжилттай тавьж чадлаа. Дэмжиж оролцсон, хамтран ажилласан бүх байгууллага, сургагч багш, аав ээж нартаа талархал илэрхийлье.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан