Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Бурхан багшийн Их дүйчин өдрийг зургаадугаар сарын 14-нд тэмдэглэнэ

Хөвсгөл аймгийн хэмжээнд 1560 сурагч 12 дугаар анги төгсөж байна

АССА тодруулга: /2022-05-16/ Хөдөлмөр, нийгмийн сайд А.Ариунзаяа "Бурхан багшийн Их дүйчин өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15-нд амрах учиртай. Гэтэл энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон 6 дугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа. Бурхан багшийн Их дүйчин өдрийг энэ жил зургаадугаар сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлнэ" гэв. 

Мөн Гандантэгчэнлин хийдээс энэ талаар тодруулахад, "Энэ жил зуны тэргүүн сар хоёр тохиож байгаа, өөрөөр хэлбэл 5, 6 дугаар сард зуны тэргүүн сар тохиож байна.  Зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд болно" хэмээн тайлбарлав. 

Гэвч ерөнхий боловсролын сургуулийн энэ жилийн улсын шалгалт 6 дугаар сарын 14-нд товлогдсон тул энэ талаар Боловсролын Үнэлгээний Төвөөс мөн тодрууллаа.  

Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат: "Засгийн газраас зургаадугаар сарын 14-нд бүх нийтээр амарна гэж албан ёсоор зарлавал улсын шалгалтын хуваарийг өөрчилнө" хэмээн хариулав. 

Ирэх 6 дугаар сарын 14-нд 9 дүгээр ангийнхны Математик, 12 дугаар ангийн Математик, МСҮТ-д суралцагчдын Математикийн хичээлийн улсын шалгалтыг тус тус товлосон байгаа. 

 

 
image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан