Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар номын асруудаар зочилж, зохиолчидтой уулзаж ярилцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор 31 дэх удаагийн номын  Илүү их уншьяуриатай хоёрдахь өдрөө үргэлжилж байна.   Жилээс жилд номын зохиолч, хэвлэн нийтлэгчид нэмэгдэхийн хэрээр уншигчид маш олон болжээ

ӨнөөдөрАрдын уран зохиолч П. Бадарч, Д. Цоодол болон зохиолч ЖНэргүй,  Б. Номинчимэд, Л.Сарантуяа нарын асраар зочиловМөн  хувь хүний хөгжлийн чиглэлийн номын зохиолчидтой уулзаж, ярилцсан юм.  

Монгол Улсын Үндсэн хуулийг сонсдог хувилбараар бүтээсэн Monnomаппликейшныг хөгжүүлж буй залуучуудын асар хөл хөдөлгөөн ихтэй байв.   Тэд УИХ-ын даргад 400 гаруй цахим, аудио ном, 250 гаруй олон үндэстний сонсдог үлгэр зэргийг байршуулаап байгаа тухай танилцууллаа.

Мөн Номын сантай автобусбуюу хөдөлгөөнт ном ажиллаж байна.  Энэхүү хөдөлгөөнт номын сан нь нийслэлийн алслагдсан дүүргүүдээр аялан номын сангийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар  “Азийн сан”-аас Хамтдаа уншицгааятөслийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа.   

Номын баярын үеэр тус төслийнхөн тусгайлан зассан орчинд хүүхдүүдэд ном уншиж өгч, хөгжөөнт тоглоом тоглуулан зугаацуулж байв.

Соёлын яаманд Номын сайн нөхөр буюу шилдэг номын зохиолч, шилдэг уншигч, шилдэг номын санч, шилдэг хэвлэлийн газруудыг шалгаруулах журмыг хүргүүлээд байгаа талаараа УИХ-ын дарга танилцууллаа.  

Номын баярт оролцож буй шилдэг уншигчдын нэг болох 90 настай, Гавьяат багш, номын сайн нөхөр Ц. Нямаад талархлаа илэрхийлсэн. Тэрбээр  25 мянган хуудас, 50 гаруй боть ном уншиж, тэмдэглэл хөтөлсөн байна.

Номын баярт Япон, ОХУ, Франц, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд найрамдах  Буриадын улсын зохиолчид ирж оролцож байна. Эдгээр зохиолчид номын баярыг  ивээлдээ авч, ихээхэн ач холбогдол өгч тэмдэглэж буй УИХ-ын даргад баяр хүргэж байлаа.

Мөн  номын баярт УИХ-ын гишүүн Б. Баттөмөр, Соёлын дэд сайд М. Батбаяр, УИХ-ын гишүүн асан С. Жавхлан нар оролцов.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан