Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Нас барсан сурагчийг амны хаалтнаас болсон гэх дүгнэлт гаргах боломжгүй

Боловсрол, Шинжлэх ухааны яам 100 хоногт...

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амны хаалттай биеийн тамир хичээлд орсноос болж биеийн байдал нь хүндэрсэн гэх асуудлаар тайлбар, мэдээлэл өгөв. 


Нийслэлийн боловсролын газрын даргыг түр орлогч Л.Буянтогтох:

-Өнгөрсөн долоо хоногт хүүхэд биеийн тамирын хичээлд орж бэртэж гэмтсэн талаар мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотой мэдээллийг амралтын өдрүүдэд тодруулж, судалгаа хийсэн. Нэг сургуулийн зургадугаар ангийн хүүхэд биеийн тамирын хичээлд орохоос өмнө бие нь муудаж, хүндэрсэн нь үнэн. Гэхдээ масктай хичээлд орсноос болоогүй. Хичээлд орохын өмнө бие муудсан болохыг камерын бичлэгээр тогтоосон. Тамирын хичээлд орсноос болж хүүхэд нас барсан тохиолдол гараагүй. Харин аравдугаар ангийн хүүхэд биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж гэртээ нас барсан хэрэг гарсан. БШУЯ, Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргаж аймаг, нийслэлийн бүх сургуулиудад хүргүүлсэн. Энэ захирамжийн дагуу тамирын хичээлд масктай орох шаардлагыг цуцалсан.

Боловсролын газрын дарга Т.Ням-Очир:

-Он гарч, Covid-19-ийн батлагдах тохиолдол буурч эхэлсэнтэй холбоотой зөвлөмж гарсан. Тодруулбал, гуравдугаар сарын 16-наас биеийн тамирын хичээл, дугуйлан секцүүдийг амны хаалтгүй хичээллэж болох захирамж, зөвлөмж гарсан. Үүний дагуу орон нутаг болон Улаанбаатарт зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлээд байна. Яамнаас бүх биеийн тамирын багш нартай холбогдож ажиллаж байгаа. Зарим нэг сургуульд ханиад томуу хүрсэн багш, сурагч л маск зүүж байна. Бусад тохиолдолд нийтээр амны хаалт зүүхээ больсон. Задлан шинжилгээний дүгнэлт гараагүй байхад урьдчилсан дүгнэлт хэлж байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Бид холбогдох бүх албан хаагч, байгууллагатай холбогдож, тодруулсан. Мөн сурагчдын эцэг, эхтэй холбогдож асуусан. Зургадугаар ангийн хүүхдийн тухайд цус багадалттай бие муу байсан учраас эцэг эхээс нь гомдол гаргаагүй. Харин аравдугаар ангийн хүүхдийн хувьд хичээлээ тараад гэртээ байж байгаад нас барсан. Тиймээс маскнаас болж нас барсан гэх дүгнэлт гаргах ямар ч боломжгүй. Тухайн хүүхдийн эрүүл мэндийн байдал, суурь өвчлөлтэй холбоотой

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан