Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ДИЖИТАЛ БАЯНХОНГОР” нээлттэй өдөрлөгт УИХ-ын дарга оролцов

 

Төрийн цахим үйлчилгээг иргэд, олон нийтэд танилцуулах, “E-Mongolia.mn” болон бусад цахим системээр дамжуулан өөрт хэрэгтэй үйлчилгээг хэрхэн, яаж авах талаар иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор “Цахим жишиг аймаг” хөтөлбөрийн хүрээнд Улсын Их хурлын тамгын газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, E-Mongolia академи, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын газар хамтран өнөөдөр /2022.05.22/ “Дижитал Баянхонгор” нээлттэй өдөрлөгийг төв талбайд амжилттай зохион байгууллаа.

May be an image of 2 people, people standing and outdoors

Улсын Их хурлын дарга Г.Занданшатар : Цаг хугацаа, орон зай, нөхцөл байдлаас үл хамаараад хил хязгааргүй харилцаа буюу цахим шилжилтийг засаглалдаа, үйлчилгээндээ, хэрэглээндээ нэвтрүүлэх нь хаа хаанаа, хэн хүндээ хамгийн их хэрэгцээтэй өгөгдөл, үйлчилгээ болоод байна. Иймээс ч “Ди парламент” системийг нэвтрүүлснээрээ УИХ-аар хэлэлцэгдэх хуулийн төсөлтэй холбоотой, санал, зөвлөмжөө энэ системийг ашиглан манай иргэд хаанаас ч нээлттэй илэрхийлж болох нь цахим засаглалын хамгийн гол үр ашиг нь болж байна. Баянхонгор аймаг төр, иргэний цахим үйлчилгээ, хэрэглээний уялдаа холбоог хангахаар “Дижитал Баянхонгор” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж буйд нь баяртай байна гэснээр “Дижитал Баянхонгор” арга хэмжээг албан ёсоор эхлүүллээ.

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Энхбат өдөрлөгийн үйл ажиллагаанд амжилт хүсэж технологийн шинэ шийдэл, түүний хэрэглээний талаар олон талын мэдлэгийг цаг үетэйгээ хөл нийлүүлэн мэдэж, сурч авахыг нийт иргэддээ уриаллаа.

May be an image of 1 person and standing

“Дижитал Баянхонгор” өдөрлөгт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, бодлого төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо, “И монгол” Академийн захирал Л.Энхбат, “Мобиком” корпарацийн гүйцэтгэх захирал Кожи Курушима, “Юнител” группын гүйцэтгэх захирал Д.Энхбат нарын холбогдох албаны төлөөллүүд оролцон цахим бодлого, шилжилт, хэрэглээ, ач холбогдлын талаар өөрсдийн чиглэл тус бүрээр мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн төрийн 31 үйлчилгээ “E mongolia” системд нэвтрээд байгаа бол цахим жишиг аймаг болох зорилтын хүрээнд төрийн байгууллагуудын үйлчилгээнд цахим шилжилтүүд үргэлжлэн хийгдэж, хөгжүүлэлт явагдсаар байна.

May be an image of 1 person and standing

Энэ үеэр Мобиком корпорациас улс орон даяар хэрэгжүүлсэн “Smart education 2 “ төсөлд бүтээл нь шалгарсан 60 хүүхдэд /22,0 сая төгрөгийн өртөг бүхий/ 60 ширхэг ухаалаг утас, Юнител групп “Аргун” төслийн хүрээндээ байгалийн ухааны хичээлүүдийг хүүхдүүдэд маш ойлгомжтой бодитой шийдлээр үзүүлэн таниулах бичил лабораторийг Баянхонгор сумын Номундалай, Номгон, Эрдэнэмандал, Эрдэм, Соого сейкео сургуулиудад тус тус олголоо.

Цахим боловсрол олгох “Дижитал Баянхонгор” нээлттэй өдөрлөгт төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, банк санхүү, үүрэн холбооны операторуудын нийт 46 байгууллага нэгдэн оролцож, иргэдэд өөрсдийн чиглэлээр бүх төрлийн мэдээлэл, лавлагаа, үйлчилгээ, зөвлөгөөг газар дээр нь шуурхай хүргэж ажилласан бол манай иргэд технологийн дэвшил, түүний хэрэглээ, үр ашгийн талаар тодорхой ойлголтууд, мэдээлэлтэй боллоо.

May be an image of 14 people, people standing, indoor and text that says 'കാ дижитал баянхонгор цахим шил жилт цахим засаглал дижитал баянхонгор цахим ирго цахим шилжилт тери LAXI M уйлчи гэ3 цахим засагпал ാള цахим жишиг аймаг дижитал баянхонгор едерлег 3830'

May be an image of 5 people and people standing

May be an image of 1 person and outdoors

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан