Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Парисын олимпод Монголын багийг хотын дарга Д.Сумъяабазар ахална

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ы гүйцэтгэх зөвлөл хуралдаж, “Парис-2024” зуны олимпод оролцох Монголын багийн ахлагчаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг томилох шийдвэр гаргажээ.Багийн ахлагчаар томилогдсон тухай тогтоолыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр гардуулж өгсөн аж. Мөн энэ үеэр Д.Сумъяабазарын спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнажээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хувьд тамирчин ахуйдаа “Атланта-1996”, “Сидней-2000” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байв. Тэрбээр Атлантагийн олимпийн нээлтэд Монголын багийн тугийг залсан бол энэ удаа Парисын олимпод оролцох Монголын багийн ахлагчийн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээхээр болж байна.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан