Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
"ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ" ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг өнөөдөр (06.03) өргөн мэдүүлэв. Энэхүү Хянан шалгах түр хороо нь хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох, уг асуудлын талаар санал боловсруулах үүрэгтэй гэж тодотголоо.

Монгол Улсын хилээр нэвтрэх ачаа тээврийн зардал, үүнээс үүдсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгааныг тогтоох, шуурхай арга хэмжээг авах шаардлагыг үндэслэн түр хороо байгуулахыг УИХ-ын 26 гишүүн дэмжиж, гарын үсгээ зурсан байна. Түүнчлэн манай улс 2022 онд 18 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс эхний 4 сарын байдлаар 3.8 сая тонн нүүрс экспортолжээ. Иймд төлөвлөгөөт экспортыг тасалдуулахгүйгээр, тээвэрлэлтийн хэвийн ажиллагааг хангах, шаардлагатай санал, шийдлийг хүргүүлэхэд анхаарч ажиллана гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан