Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Э.Шинэчагтага, Э.Цэндбаяр нар 600 сая төгрөгийн бооцоотой тулалдана

Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар нар өн­­дөр бооцоот халз тулааныхаа талаар мэдээлэл хийлээ.

"Э.Цэндбаатар нар Монголын нэг номерын тамирчин. Дэлхийн аваргын хүрэл медальт. Хоёр тамирчин хоорондоо боксын төрлөөр тулалдах санал бие биедээ тавьсан байна. Тамирчин хүнийг ард түмэн үнэлж байна. Дэлхий нийт анхаарлаа хандуулж байна.Т амирчдаа алдаршуулах үүднээс энэ тулааныг хийхээр болсон гэж хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.

Боксын дасгалжуулагч Б.Энхтайван "Өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож байгаа нь миний хувьд нэр хүндийн асуудал. Монголд мэргэжлийн тамирчдын үнэлэмж бага байсан. Үнэлэмж өндөр болж байгаад баяртай байна" гэв. 

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар: "Тулаанд би дуудсан. Тулаанд Э.Шинэчагтага өөрөө хүлэээн зөвшөөрсөн. Оодорсон нь таалагдахгүй байгаа. Тамирчин хүн формтой бэлтгэл хиймээр юм. Шинээ шиг бэлтгэл хийж чадахгүй хүмүүс худлаа байдаг. Миний уур хүрээд байгаа. Зан нь таалагдахгүй байна" гэлээ. 

Холимог тулаанч Э.Шинэчагтага: "Бид хоёр тал талаасаа 300, 300 сая төгрөг гаргаад тоглоё гэсэн. Тэгээд 600 сая болно. Мөнгөө яаж босгож байгаа нь бидний асуудал. Цэндээд хэлэхэд хожсон нь 600-гаа аваад явна. Өмнөх тулаанд тулааны бооцооны 100 сая төгрөгөө өгөөгүй гэсэн асуудал гарсан. Тиймээс энэ мөнгийг дэвжээний хажууд байлгаж байгаад ялсан нь аваад гаръя" гэв. 

"Бид хоёрын тохиролцсон жин 70 кг. Одоо миний биеийн жин 78кг-тай байна. 70 болтол хасна. Цэндбаатар 75-тай байгаа. Бас 70 болтол хасна" гэв.

Тэрээр цааш нь "Намайг Цэндээ холимог тулаанаар дуудаж чадаагүй" гэхэд нь "Танд боксоор өрсөлдөх эрсдэлтэй биш үү?" гэх сэтгүүлчийн асуултад "Хоёулаа бид 2  боксоор хичээллэж байсан. Би Цэндээг цохиж унагааж байсан учраас цохих боломж байгаа байх. Энэ намайг оноогоор ялсан" гэлээ. Энэ үеэр Э.Цэндбаатар "Ялсан л бол ялсан биз дээ" гээд Э.Шинэчагтага руу ус цацав. Гэтэл Э.Шинэчагтага "Цэндээг би ингэх байх гэж бодож байсан юм. Ийм ёс зүйгүй байгаа юм" гээд мэдээлэл хийснийхээ дараа Э.Цэндбаатар руу ундаа шидлээ.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан