Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Дэлхийн шатрын сурагчдын аваргаар Монголын 2 хүүхэд ШАЛГАРЛАА

Панам улсын Панама хотноо Монгол Улсын Төрийн дуулал хоёронтоо эгшиглэж, Дэлхийн шатрын сурагчдын аварга цолтон 2 монгол сурагч төрлөө. Дэлхийн шатрын сурагчдын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын багаас 8 медаль хүртэж, 4 олон улсын цолтон тодорлоо.

Панама хотноо 2022 оны 6 дугаар сарын 10-19-ний өдрүүдэд тус тэмцээнд дэлхийн 37 орны 498 шилдэг тамирчид 7, 9, 11, 13, 15, 17 насны охид, хөвгүүд гэсэн ангиллаар өрсөлдөж медалийн эзэд шалгарлаа.

Монгол Улсаас Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан 14 өсвөрийн шилдэг тамирчид маш амжилттай тэмцээндээ оролцлоо.

7 хүртэлх насны ОХИДЫН ангилалд:

Ч.НАНДИНЖИГҮҮР мөнгөн медаль

8-9 насны ОХИДЫН ангилалд:

И.ЦЭЛМҮҮН мөнгөн медаль

З.ЭНХЗАЯА хүрэл медаль

10-11 насны ОХИДЫН ангилалд:

М.МАРГАД алтан медаль

12-13 насны ОХИДЫН ангилалд:

Г.УРАНГОО алтан медаль

Б.ХУЛАН хүрэл медаль

12-13 насны ХӨВГҮҮДИЙН ангилалд:

Б.ТЭНҮҮНБОЛД мөнгөн медаль

14-15 насны ОХИДЫН ангилалд:

Н.ЭНХБОЛОР хүрэл медаль

Мөн тус тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн дараах 4 тамирчин Олон улсын цолтон боллоо.

Н.ЭНХБОЛОР Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер /WFM/

Г.УРАНГОО Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер /WFM/

Б.ТЭНҮҮНБОЛД Дэлхийн шатрын холбооны мастер /FM/

М.МАРГАД Дэлхийн шатрын холбооны эмэгтэй дэд мастер /WCM/

Шавь нараа өндөр хэмжээнд бэлтгэж дэлхийн дэвжээнд амжилттай өрсөлдсөн Ц.Батсайхан, Ц.Батболд, Б.Гүндаваа, Г.Мөнхбаяр, Г.Харуулбаатар, А.Энхтуул, Ц.Энхбаяр дасгалжуулагч нартаа МШХ-ноос талархал илэрхийлж, дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсэж байна.

Бахдам амжилт гаргасан Монгол улсын баг тамирчдад Шатрын Дэлхийн аварга ФИДЕ-гийн ерөнхий санхүүгийн хэлтсийн дарга Жу Чен, ФИДЕ-гийн захирал Их мастер Виктор Бологан, ФИДЕ-гийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга хатагтай Сония Жонссон, Индонези, Малайз, Гуамын шатрын холбооны ерөнхийлөгч нар баяр хүргэж мэндчилгээ ирүүлжээ.

Тэмцээндээ өндөр зохион байгуулалт, хариуцлагатай оролцож багийн ахлагчаар ажилласан МШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан, МШХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Батболд, дасгалжуулагчдын баг, эцэг эхийн төлөөлөл гэсэн хөшигний ард үлддэг арын албаныханд МШХ болон шатрын спортыг дэмжигчдээс талархал илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан