Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Бельгийн Антверпен хотод эхэллээ

 

Амжилтаа ахиулж, өөрсдийгөө харуулах ДАШТ эхэллээ

3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) өнөөдөр /2022.06.21/ Бельгийн Антверпен хотод эхэлж байна. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 40 баг оролцож буй юм. Мөн өнөөдөр ДАШТ-д оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлав.

Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Э.Дөлгөөн, А.Ананд нар сонгогдсон бол эмэгтэй шигшээд Б.Болор-Эрдэнэ, О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам нар хүч үзнэ.

Манай эрэгтэй шигшээ тэмцээний В хэсэгт Литви, Герман, Тайвань, Чилийн шигшээ багуудтай багтсан. Харин эмэгтэй баг тэмцээний С хэсэгт Польш, Египет, Доминикан, Бельги зэрэг багуудтай багтжээ.

Монгол Улсад 3х3 сагсан бөмбөг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Үүний илрэл болж монголчууд түүхэндээ багийн төрлөөр анх удаа олимпод энэ төрлөөр оролцсон. Мөн бид сүүлийн гурван дэлхийн аварга дараалан оролцох эрхээ авсан. Гэхдээ бид медаль хүртэж байгаагүй. Харин энэ удаад баг тамирчдаа медаль хүртэнэ гэж үнэнч хөгжөөн дэмжигчид нь хүлээж байна.

Монголын эрэгтэй шигшээ баг өмнөх дэлхийн аваргуудад найм болон 13 дугаар байр эзэлсэн бол эмэгтэй баг 2019 онд 17 дугаар байр эзэлж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан