Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Дүн оноогоо ахиулах шалгуулагчид 2 дахь удаагийн ЭЕШ-д хамрагдах боломжтой

2022 оны ЭЕШ энэ сарын 23-26-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 49 шалгалтын төвд зохион байгуулагдаж байна. Энэ жил 36253 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд энэ оны төгсөгч 29093 буюу 80 хувийг эзэлж байгаа юм. Харин өмнөх оны төгсөгч 7160 байна. ЭЕШ-ын явц, мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат өглөө.

Шалгуулагчид шалгалтад дараах 4 бичиг баримттай ирнэ. Үүнд:

Иргэний үнэмлэх

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Бүртгэлийн хуудас

Суудлын хуваарь.

Шалгалт бүрийн дараа засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шууд гаргаж, шалгуулагчид дүнгээ мэдэх юм. Харин 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана.

Энэ жил ЭЕШ-ыг хоёр удаа авч буйгаараа онцлог. Хоёр дахь удаагийн шалгалтыг 2022 оны 12 дугаар сард авахаар төлөвлөн ажиллаж байна. Харин монгол хэлний шалгалтыг 11 дүгээр сард авахаар төлөвлөөд байгаа юм. Хоёр удаагийн ЭЕШ-д өмнөх оны төгсөгчид болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид оролцох боломжтой. ЭЕШ-ыг жилд хоёр удаа авч байгаатай холбоотойгоор их, дээд сургуулиуд мөн хоёр удаа оюутан элсүүлэх журамд шилжих юм. 

БШУ-ы сайдын тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломжтой.

Шалгуулагчид ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл авахаар бол 8031-9498, 80329498 дугаарт холбогдоорой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан