Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ, БНХАУ-ын Элчин сайд нартай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Цай Вэньруй Тан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд онцлоод хилийн боомтыг хөгжүүлэн шинэчлэх асуудалд Элчин сайд нар онцгой анхаарал хандуулахыг хүслээ.

Монгол, Оросын хилийн Ульхан боомтыг шинэчлэн өргөтгөх, боомт руу засмал зам барих, зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

 

Ерөнхий сайд өнгөрөгч тавдугаар сард Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцсон, мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөлтэй танилцсан. Ерөнхий сайдын БНХАУ-д айлчилсны дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын яриа хэлэлцээ, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, бодит үр дүн гарч байгаад талархаж байгаагаа тус улсын Элчин сайдад илэрхийлэв.

Экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн, энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно, Шивээхүрэн боомтод ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалт хийж байна.  Хоёр улсын хилийн байнгын ажиллагаатай автозамын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, Бичигт-Зүүнхатавч боомтын үйл ажиллагааг ойрын хугацаанд сэргээх, улмаар зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлж, иргэд харилцан зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж өгөхийг Хятадын Элчин сайдаас хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг Засгийн газартаа уламжилж, танилцуулахаа Элчин сайд нар илэрхийллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан