Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЛУУТ СУМЫН ЗАРИМ ГАЗРЫГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫГ ГАРДУУЛАВ

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Галуут суманд ажиллаж, иргэд олон нийттэй уулзлаа.

Энэ үеэр хууль тогтоох үйл ажиллагаанд ард иргэдийн санал бодлыг бодитойгоор тусгаж, олон түмний засаглах эрхийг хангах зорилгоор хэрэглээнд нэвтэрсэн D-Parliament цахим системийг танилцуулж, идэвхтэй ашиглахыг уриалав.

Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн байр суурийг сонсож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар тус аймгийн Хан Уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газраар, Баянхонгор хайрхныг дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан тухай УИХ-ын тогтоолыг Галуут сумын удирдлагуудад гардуулан өгчээ.

Мөн тэртээ 1751 онд  одоогийн Галуут сумын 3-р багийн нутагт байгуулагдсан Чин Сүжигт Номун ханы хүрээ хийдээр зочилж, Соёлын биет өвөөр хамгаалуулах хүсэлтийг холбогдох газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан