Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа Сэлэнгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумдад хээрийн түймэр гарчээ
ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа Сэлэнгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумдад хээрийн түймэр гарчээ
"Цолны батламж олгохгүй, шууд цолыг нь олгоно"

Баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр /2022.07.04/ мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Наадмын тасалбар дамлан зарагдаж байна. Үүн дээр хяналт тавьж байна уу?

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.БААТАРХҮҮ:

-Сошиалаар наадмын билет 400 мянган төгрөг гэсэн мэдээлэл явж байна лээ. Цагдаагийн байгууллагаас үүнийг шалгаж байна. Нэг хүнд хоёр билет, зогсоол нэг гэсэн байдлаар худалдаалсан. Тагнуулаас билет борлуулалт дээр хяналт тавьж ажилласан. Цагдаагийн байгууллага шагийн билет эсэхийг нь тодруулах байх.

Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган хүний суудалтай. Улаанбаатар хотын хүн амын 0.7 хувь гэсэн үг. Тиймээс нээлттэй цахимаар борлуулсан.

eNaadam.mn гэдэг илүү зардал байсан юм биш үү?

-Энэ сайт цаашид наадмаар ашиглагдана. Соёлын яамнаас энэ сайтыг хариуцаж байгаа юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд энэ сайтыг хийж өгсөн. Цахим хандалтын ачаалал даах асуудал байгаа учир энэ компанийг сонгосон. Билет борлуулалтын үед хоёр сая хандалт ирсэн. Энэ үед хандалт нь унаагүй.

-Хуультай холбоотой мэдээллүүдийг өгөөч?

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ:

-Тодорхой заалтууд өмнөх хуульд байсныг энэ жил шинээр баталсан. Энэ жил наадмыг төрийн байгууллагуудын оролцоотой хийнэ. Цаашдаа мэргэжлийн холбоод нь зохион байгуулах талаар яригдаж байна. Хурдан морин дээр хүүхдийн асуудал, стандартыг зохицуулсан. Энэ жилдээ шилжилтийн журмаар уралдана. Бөхийн тухайд 24-25 гадаад бөх барилдахаар хүсэлтээ ирүүлсэн. Баяр наадмаар иргэншлээр ялгаварлах байдал байх учиргүй тул хүсэлтийг нь хүлээн авна.

Нэгийн даваанд цол дуудах асуудлын тухайд дөрөв, эсвэл тавын даваанд дархан аварга цолтон зодог тайлахаар болсон тохиолдолд ёслолын арга хэмжээ зохион байгуулж, цолыг нь дуудъя гэж байгаа юм.

Улсын арслан цолтноос доош цолтон түрүүлбэл аварга цол хүртэнэ. Аварга цол авах хүн заавал түрүүлсэн байх ёстой. 1024 бөхийн барилдаанд хоёр үзүүрлэсэн бөх чимэг л авна. Дөрвийн даваанаас эхлэн допингийн шинжилгээ авна. Цолны батламж олгох байсныг болиулж, уламжлалт байдлаар буюу цолыг нь долдугаар сарын 12-нд олгоно. Хэрэв допингтой нь нотлогдвол Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зарлигтаа өөрчлөлт оруулан, цолыг нь хурааж, унасан бөхчүүдэд нь нөхөн олгоно.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.ГАНХУЯГ:

-Хууль дүрэмд заасны дагуу баяр наадам эхлэхээс гурав хоногийн өмнө дэд хороо хурдан морийг бүртгэнэ. Тиймээс уяачид долдугаар сарын 7-ноос 9-ний өдрүүдэд ирж, морио бүртгүүлэх хэрэгтэй. Энэ жил сэрвээний өндрөөр морийг хэмжинэ. Таван эгнээгээр морийг явуулна. ЛЕД дэлгэцээр морьдын хэмжээс, мэдээллийг лайв байдлаар дамжуулна. “NTV”, Үндэсний телевиз үүнийг дамжуулна. Лайв хадгалагдана.

-Хоол цайны зөвшөөрөл, бие засах газрын асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.БААТАРХҮҮ:

-Наадмын үеэр төв цэнгэлдэх, Хүй долоон худагт үйлчилгээ явуулах зөвшөөрлийг Ulaanbaatar.mn сайтаар авсан байна. Энэ жил иргэнд бус зөвхөн аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл өгнө. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой. Нийслэлийн захирагчийн ажлын албаны хүнс үйлдвэр үйлчилгээний хэлтэс үүнийг хариуцаж байна. Бие засах газрыг төв цэнгэлдэх, Хүй долоон худагт шинээр нэмж байна. Тохижилтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Төв цэнгэлдэхийн гаднах зам талбайг засч, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн. Мөн дотор нь засвар хийх шаардлагатай. 8-9 жил болсон сандлуудыг энэ жил сольж байна. Санхүүгийн мэдээлэл нь надад алга.

-Төв цэнгэлдэхийн хувь эзэмшигчээс хөрөнгө гарсан уу?

-Бага хэмжээний мөнгө гарч байгаа гэж ойлгож байна. Улсын төсөвт наадамд зориулан хоёр тэрбум 350 сая төгрөгийн төсөв батлагдсан. Энэ хүрээнд ажил хийгдэж байгаа байх.

-Гадаадын хэчнээн жуулчин баяр наадмын нээлтийг үзэх вэ?

-Жуулчдад зориулсан билетийг Нийслэлийн аялал жуулчлалын газраар дамжуулан оператор, тур компаниудад олгож байна. Гэхдээ зүгээр олгохгүй. Яг наадмаар ирэх тийз, захиалгатай нь тулгаж байна. Жуулчдын тоо өндөр, бүгдэд нь хүрэхгүй байх нөхцөл үүснэ.

-Жуулчдад яагаад өөр үнэтэй худалдаалж байгаа вэ?

-Билетийн орлогоор эргээд баяр наадмыг санхүүжүүлэх зохион байгуулалтад оруулдаг. Жуулчдын билет өндөр байдаг жишгээр нь оруулж байгаа юм. Хүрэлцээ бага, хэрэгцээ их байгаа учир л ийм байдлаар үнийг нь тогтоосон.

1 Сэтгэгдэл
Gadaadyn juulchidyg yalgavarlaj baigaa yum uu? Tiim l ikh juulchid irekhiig khusej baigaa yum bol bur khyamdruulakh kheregtei yum bish uu? Tegvel juulchid olnoor irj zochid buudal, zoogyn gazar, uzver uilchilgeenii gazryn orlogo nemegdene gej boddoggui yum baikh yum daa. Yostoi yamar ch bodoj setgej baigaa yum algaa.
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан