Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд “Хилийн чанад дахь монголчуудын технологийн зөвлөл”-ийг байгууллаа

Хөгжингүй орнуудад ажиллаж, суралцаж буй монголчуудын сайн туршлагыг Монгол Улсын хөгжилд үр өгөөжтэй нэвтрүүлэх зорилгоор хилийн чанад дахь монголчуудын нэгдэл болох “Цахим өртөө” төрийн бус байгууллагаас жил бүр “Монгол Улсын хөгжилд” чуулганыг зохион байгуулдаг.

 

Энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулагдсан тус олон улсын чуулганыг “Mongolian diaspora tech summit” буюу “Хилийн чанад дахь монголчуудын технологийн чуулган” сэдвийн дор өнгөрөгч ням гарагт Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Тус чуулганы “Технологийн салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийн чиг хандлага” салбар хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал оролцож, салбарын мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцов. Мөн тэрбээр, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбарын хөгжлийг дэмжихэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах технологийн зөвлөлийг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд байгуулахаар болсныг чуулганд оролцогчдод уламжлав.

Байнгын хорооны даргын дэргэдэх “Хилийн чанад дахь монголчуудын технологийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд Эйндховены технологийн их сургуулийн Инженерчлэлийн доктор (EngD)-ын хөтөлбөрийн захирал, туслах профессор Д.Янжиндулам, Арабын Нэгдсэн Эмиратын их сургуулийн Компьютерын шинжлэх ухаан, программ хангамжийн тэнхимийн туслах профессор Г.Мөнхжаргал, АНУ-ын “Enterprise Holdings” компанийн программ хангамжийн шийдлийн инженер Н.Баасандорж, Австралийн Аудитын ерөнхий газрын аюулгүй байдлын зөвлөх Ч.Номин, “Гэрэгэ системс” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, үүсгэн байгуулагч Н.Энхжаргал, “Чимэгэ системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бадрал, Германы даатгалын эдийн засгийн нийгэмлэгийн программ хангамжийн инженер Б.ЭнхтүвшинШотландын “BRS technology” компанийн өгөгдлийн инженер, доктор, О.Анхбаяр, АНУ-ын “ServiceNow” компанийн ахлах программист П.Амарбат зэрэг мэргэжилтнүүд ажиллахаар болсон байна. 

Уг зөвлөл хөгжингүй орны сайн туршлагыг эх орондоо нутагшуулж, мэдээллийн технологийн цаашдын хөгжил, төр-хувийн хэвшлийн  хамтын ажиллагаа, эрх зүйн орчныг сайжруулахад манлайлж ажиллах юм байна.

1 Сэтгэгдэл
нэг юм хийхээр л дандаа харанхуй боловсрол доогуур баагийнууд цуглаж худлаа мэдэмхийрдэг завтай болоол тэгдэг байх даа чадвартай хүмүүс олны өмнө алцаганахгүй даруу дуугүй байхын
Хамгийн их уншсан