Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их сургуулиудын төлбөр нэмэх эсэх шийдвэр гараагүй гэв

Их, дээд сургуулийн хичээл ирэх наймдугаар сарын 26-наас танхимаар хичээллэж эхэлнэ. Энэ хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 140 мянга гаруй оюутан суралцана гэж салбар яамнаас мэдээлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтын хувьд онцлогтой бөгөөд жилд хоёр удаа авах зохион байгуулалтад шилжсэн билээ. Наадмын дараагаас их, дээд сургуульд элсэн суралцах оюутнуудын бүртгэлийг хийж эхэлсэн. Цар тахлын нөхцөлийг харгалзаж төлбөрөө нэмэхгүй гэж мэдээлсэн улсын их сургуулиудын кредитийн үнэлгээ хэдээр тооцогдож байгааг тодруулав. Мөн салбарын сайдын тушаалын дагуу их сургуулиуд төлбөрөө нэмэхгүй эсэхийг асуулаа.

МУИС: ЭНЭ САРЫН 18-НААС БҮРТГЭЛ ЭХЭЛСЭН, СУРГАЛТЫН ТӨЛБӨР НЭМЭГДЭЭГҮЙ

Монгол Улсын их сургуулийн вэб сайт дээр элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь оруулж байгаа. Бүртгэл долдугаар сарын 18-наас эхэлсэн. Бүртгэл дууссаны дараа элсэх эрх олгох үйл ажиллагаа эхэлнэ. Жагсаалтын мэдээллийг цахим хуудаст хандаж “Жагсаалт харах” гэсэн товч дээр дарж харна. Цахим бүртгэлийн ачаалал их байгаа учраас системд нэвтрэх хурд удах тохиолдол гарч байна. Хүлээцтэй байж, оюутнууд шаардлагатай тохиолдолд элсэлтийн талаар мэдээллийг 75754400-1153 дугаарт залгаж авах боломжтой аж. МУИС 2022-2023 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмээгүй гэдэг мэдээллийг өглөө. Нэгдүгээр түвшний кредитийн үнэ 98.600 төгрөг, 2-4 курсийн оюутнуудын хичээл сонголт болон бүрэлдэхүүн сургуулиуд нь харилцан адилгүй кредит авдаг. Оюутнууд өөрсдөө хичээлээ сонгодог учраас нэг жилийн төлбөрийг дунджаар хэлэх боломжгүй гэв.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://burtgel.num.edu.mn/

Салбар сургуулиудын мэргэжлийн суурь болон мэргэжлийн сургалтын төлбөрийн тухайд:

  • Шинжлэх ухааны сургууль- 100700 төгрөг /нэг кредит/
  • Хууль зүйн сургууль- 111000 төгрөг /нэг кредит/
  • Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургууль- 103500 төгрөг /нэг кредит/
  • Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль- 115000 төгрөг /нэг кредит/
  • Бизнесийн сургууль- 120800 төгрөг / нэг кредит/

МУБИС: МЭРГЭЖЛЭЭСЭЭ ХАМААРЧ НЭГ КРЕДИТ 78-94 МЯНГАН ТӨГРӨГ, НЭМЭХ ЭСЭХ ШИЙДВЭР ГАРААГҮЙ

 

Монгол Улсын Боловсролын их сургуулийн босго оноо 480 бөгөөд багш мэргэжлээр элсэн суралцах оюутнууд Элсэлтийн ерөнхий шалгалтдаа өндөр оноо авсан бол Засгийн газрын тэтгэлгээр 50-100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломжтой байдаг. Тус сургуулийн тухайд өнгөрсөн хавраас эхлэн бүртгэлийг цахимаар хийж эхэлсэн. Өнгөрсөн жил ЭЕШ өгсөн хүүхдүүдийн хувьд элсэлтийн бүртгэл нээлттэй байгаа бөгөөд МУБИС-ийн сургалтын төлбөр энэ жил нэмэгдэх эсэх шийдвэр эцэслэж гараагүй гэв. Багш болон бусад мэргэжлийн онцлогоос шалтгаалж нэг кредит нь 78-94 мянган төгрөгийн хооронд үнэлгээтэй байгаа юм байна.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://burtgel.msue.edu.mn/

ШУТИС: НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хувьд цахим бүртгэлийн ажил дуусч, элсэгчдийн онооны жагсаалт гарчээ. Ингэснээр оюутнууд салбар болон суралцаж буй мэргэжлээсээ хамаараад элсэн орох мэргэжил сонголтоо хийж эхэлсэн байна. Төлбөрийн хувьд нэг кредит нь 79.300-90.800 төгрөгийн үнэтэй байгаа аж. Гадаад хэлний сургуулийн кредитийн үнэлгээ хямд байдаг бол тус сургуулийн барилга, архитектурын сургууль болон үйлдвэрлэлийн технологийн сургуулийн төлбөр нь өндөр байдаг юм байна.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://elselt.edu.mn/

АШУИС99.000-119.790 ТӨГРӨГӨӨР НЭГ КРЕДИТИЙГ ҮНЭЛЖ БАЙГАА

Анагаах болон Уламжлалт анагаахын сургууль зургаан жил, Био-анагаах, Нүүр ам судлал, Нийгмийн эрүүл мэнд, Эм зүйн сургууль таван жил, бусад салбар сургуулиуд дөрвөөс таван жилийн сургалтын хөтөлбөртэй.2014 онд бүрэлдэхүүндээ 41 тэнхимтэй хичээллэх юм байна.

Сургалтын төлбөрийн тухайд:

  • Бакалаврын нэг кредитийн төлбөр 99000-119790 төгрөг
  • Дипломын сургалтын нэг кредитийн төлбөр 23000-67200 төгрөг
  • Сувилагч мэргэжлээр ЭЕШ хоёр хичээл 501 онооноос дээш тэтгэлэгт хамрагдах аж.

СЭЗИС: БҮРТГЭЛ ДУУССАНЫ ДАРАА УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТУУДЫГ АВНА

Санхүү эдийн засгийн их сургуулийн хувьд сургалтын төлбөр нэмэгдээгүй. Нэг улиралд дунджаар 12-19 кредит үзэх боломжтой юм байна. Бакалаврын хөтөлбөрийн 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 7-ноос эхэлсэн. Элсэгч оюутнууд цахимаар бүртгэлээ амжилттай хийсэн. Нийт бүртгүүлсэн бүртгүүлэгчид элсэлтийн журам-ын 2.2, 4.3-т д заасан ур чадварын шалгалтыг цахим сургалтын талбараар дамжуулан аваад байна.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://admission.ufe.edu.mn/

2022-2023 оны хичээлийн жилийн цахим элсэлтэд Монголын Их, дээд сургуулийн консорциумын гишүүн сургуулиудаас дараах 52 сургуульд EES.EDU.MN-д бүртгүүлэх аж.

Үүнд: МУБИС, СУИС, Ховд ИС, Дорнод ИС, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Улаанбаатарын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль гэх мэт төрийн сургууль ба төрийн бус өмчийн их, дээд сургуулиуд байгаа. Харин МУИС, АШУҮИС, ШУТИС СЭЗИС, Дотоод хэргийн их сургууль, Ач анагаахын их сургууль, Мандах их сургууль зэрэг сургуулиуд тусдаа өөрсдийн сургуулийн веб хуудсаар бүртгэл явуулж байгаа юм байна.

Их, дээд сургуулийн хичээл ирэх наймдугаар сарын 26-наас танхимаар хичээллэж эхэлнэ. Энэ хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 140 мянга гаруй оюутан суралцана гэж салбар яамнаас мэдээлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтын хувьд онцлогтой бөгөөд жилд хоёр удаа авах зохион байгуулалтад шилжсэн билээ. Наадмын дараагаас их, дээд сургуульд элсэн суралцах оюутнуудын бүртгэлийг хийж эхэлсэн. Цар тахлын нөхцөлийг харгалзаж төлбөрөө нэмэхгүй гэж мэдээлсэн улсын их сургуулиудын кредитийн үнэлгээ хэдээр тооцогдож байгааг тодруулав. Мөн салбарын сайдын тушаалын дагуу их сургуулиуд төлбөрөө нэмэхгүй эсэхийг асуулаа.

Их, дээд сургуулийн хичээл ирэх наймдугаар сарын 26-наас танхимаар хичээллэж эхэлнэ. Энэ хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 140 мянга гаруй оюутан суралцана гэж салбар яамнаас мэдээлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтын хувьд онцлогтой бөгөөд жилд хоёр удаа авах зохион байгуулалтад шилжсэн билээ. Наадмын дараагаас их, дээд сургуульд элсэн суралцах оюутнуудын бүртгэлийг хийж эхэлсэн. Цар тахлын нөхцөлийг харгалзаж төлбөрөө нэмэхгүй гэж мэдээлсэн улсын их сургуулиудын кредитийн үнэлгээ хэдээр тооцогдож байгааг тодруулав. Мөн салбарын сайдын тушаалын дагуу их сургуулиуд төлбөрөө нэмэхгүй эсэхийг асуулаа.

С.УНДАРМАА /news.mn/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан