Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
МСҮТ-д суралцах хугацааг гурван жил болгон өөрчилсөн хуулийн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2021 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ээр тусгасан аж. 

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай анхны бие даасан хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2002 онд баталж, 2009 онд шинэчлэн найруулж, 2012, 2015, 2016 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ талаар "Монгол Улсын Их хурлын даргад "Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Монгол Улсын Засгийн газраас мэргэжлийн боловсролын тогтолцоог шинэчилж байгаа. 

Дээд боловсролын тогтоцоо болон мэргэжлийн боловсролын тогтолцоонд маш том гажиг гарсан. Товчхондоо, дээд боловсролын тогтолцоо мэргэжлийн боловсролын тогтолцоог залгисан гэж хэлж болно. Улмаар ажилгүйдэл, ядуурал гүнзгийрч байна. ЕБС төгсөгчдийн 95 хувь нь дээд боловсрол эзэмшдэг улс орон гэж дэлхийд байхгүй. ЕБС төгсөгчдийн 30-40 хувь нь дээд боловсрол эзэмшдэг байх нь зөв тогтолцоо. Тиймээс энэ тогтолцооны гажгийг арилгах зайлшгүй шаардлагатай байна. Учир нь их дээд сургууль төгсөж буй 30 хүүхдийн дунд нэг ажлын байр оногдож байна. Харин техникийн боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн олонх нь шууд ажлын байранд шилжиж байна.

Түүнчлэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай шинэ хуулиар санхүүжилтийг нь өөрчлөхөөр тусгасан. Өмнө нь суралцагч бүхэнд сар бүр 200 мянган төгрөг олгодог байсан. Үүнтэй холбоотойгоор  ЕБС болон их дээд сургуулийн сурагчдын нэр, регистрийн дугаарыг хуурамчаар МСҮТ-д бүртгэж хувьсах зардал авдаг байсан нь тогтоогдсон. Тиймээс энэ асуудлыг хална. Мөн 200 мянган төгрөг сар бүхэн олгодог байсныг өөрчилж, сургуулиа төгсөхөд нь нэгдсэн байдлаар олгохоор шийдвэрлэсэн. Нэг хүүхдэд 5-8 сая төгрөгийн хуримтлал үүснэ гэсэн үг. Тиймээс хүүхдүүд сургуулиа төсгөөд, өөртөө ажлын байр бий болгох боломж нээгдэнэ. 

Түүнээс гадна МСҮТ, политехникийн коллежийн суралцаггч дээд боловсролын байгууллагад шатлан суралцах боломжтой болно. Мөн 2.5 жилийг гурван жил болгож байгаа. Учир нь хүүхдүүд 2.5 жил суралцаад төгссөн ч хөдөлмөрийн насанд хүрээгүй гэх шалтгаанаар шууд хөдөлмөр эрхлэх боломж хомс байдаг. Тиймээс гурван жил суралцах нь зүй гэж үзсэн" гэв. 

1 Сэтгэгдэл
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
Хамгийн их уншсан