Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
"Орос, Монголын хамтарсан III сургууль 100 хувь Монголын өмч"

Орос, Монголын хамтарсан III сургуулийн захирлын асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл ямар нэгэн байдлаар хамт олноо өдөөн хатгаж байна. Би олон нийтийн сүлжээнд өчигдөр /2022.09.11/ сургуулийнхаа хамт олныг турхирч, багш болон эцэг эхчүүдийг долоо хоног бүр жагсаал цуглаан хийх ажлыг хийж байсан тухай мэдээлэл ирсэн учраас олон нийтэд ил болгосон. Ер нь Монгол Улс тусгаар тогтносон улс. Тийм учраас Засгийн газар, БШУ-ны сайдын тушаалыг цаг нь болоогүй байсан гэж аль ч улсын Элчин сайдын яам мэдэгдэл гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын  тусгаар тогтнолд халдаж буй хамгийн болчимгүй үйлдэл гэж ойлгож байна. Удахгүй Монголын Гадаад харилцааны яамнаас энэ асуудалд албан бичиг гаргах байх. Энэ талаар ярилцаж байгаа гэж ойлгосон.

Тиймээс нэ сургуультай холбоотой асуудалд цэг тавьсан. Энэ талаар дахин сөхөх ёсгүй. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Орос, Монголын хамтарсан III сургуулийн Удирдах зөвлөлд багтдаг. Цаашдаа энэ асуудлаар дэд сайд мэдээлэл өгнө. Тэрбээр өчигдөр сургуулийн удирдлага, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзсан байна лээ. Бидний зүгээс сургуулийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилготой байгаа.

Өнөөдрийн байдлаар Орос, Монголын хамтарсан III сургууль 100 хувь Монгол Улсын өмчлөлд бий. ОХУ-аас нэг ч төгрөг гаргадаггүй. Сургалтын үйл ажиллагаа явуулж буй урсгал зардлын 84 хувийг эцэг эхчүүдээс авдаг бол 16 хувийг ард түмний татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг. Тиймээс хувьсах зардал болон өмчийн хэлбэрт нэг ч төгрөг гаргаагүй байж Засгийн газрын шийдвэрийн эсрэг байр суурь илэрхийлэх ёсгүй гэдгийг хатуу хэлье" гэсэн юм.

1 Сэтгэгдэл
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
Хамгийн их уншсан