Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Д.ОТГОНЖАРГАЛ БЕЛГРАДАД ҮЗҮҮРЛЭЖ ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН БОЛОВ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 50 кг-д ОУХМ Долгоржавын Отгонжаргал өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн медалиа ихэрлүүлж Белградад мөнгөн медаль зүүв. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд “Токио-2020” олимп, “Парис-2017”, “Будапешт-2018” дэлхийн аварга Японы алдарт Юи Сүсакид цэвэр ялагдав. Манай бөх жингийнхээ босоо аваргатай дэлхийн аваргын финалд анх удаа барилдсан ч илүү хүн, илүү л байдаг юм байна. Нас залуу, цус шингэн байна, даагаа нэхэх өдөр ирнэ ээ.

Д.Отгонжаргал Монголын бөхчүүдээс дэлхийн дэвжээнээс 22 дахь мөнгөн медаль авчирснаас гадна ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 18, эмэгтэйчүүдээс 8 дахь тамирчин (С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Т.Мөнхтуяа, Д.Отгонцэцэг, Б.Шоовдор) болж байна.

Манай бөх Белградын дэвжээнд өчигдөр финалд хүрэх замдаа 1/8 шигшээд Узбекистаны Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Жасмина Иммаева, шөвгийн наймд дэлхийд 2 удаа үзүүрлэсэн Румыний Алина Вучийг цэвэр, хагас шигшээд Токиогийн олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Пан Америкийн 6 удаагийн аварга, АНУ-ын Сара Хильдебрандыг 6:2-оор тус тус ялсан билээ.

1 Сэтгэгдэл
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
Хамгийн их уншсан