Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ц.Цогтбаатар дэлхийн аварга болж, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэв
Ц.Цогтбаатар дэлхийн аварга болж, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэв

НЭМЭЛТ:

Ц.Цогтбаатар алтан медалийн төлөө Японы Соичи Хашимототой барилдаж, ялалт байгуулснаар дэлхийн аварга гэх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо. Хоёр жүдочийн хувьд өмнө нь Токиогийн олимпод учраа таарахад Соичи Хашимото ялж байв.

Мөн Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын Ха Мимиг ялж, дэлхийн медальтан болов.


Ц.Цогтбаатар хагас шигшээд Италийн Мануэль Ломбардог ялж, алтан медалийн төлөө барилдахаар болов. Түүний финалын өрсөлдөгч Японы Соичи Хашимото.


Л.Энхрийлэн Украины Дарья Билодидыг ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.


Жүдо бөхийн дэлхийн аваргын гурав дахь өдрийн барилдаанууд үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн -73 кг

  • Ц.Цогтбаатар С хэсгийн аваргын төлөө Канадын Артур Маргелидонтой барилдаж, ялснаар хагас шигшээд шалгарлаа. Түүний хагас шигшээ шатны өрсөлдөгч нь Италийн Мануэль Ломбардо.

Эмэгтэйчүүдийн -57 кг

  • Л.Энхрийлэн C хэсгийн аваргын төлөө Израилийн Тимна Нелсон Левитэй барилдсан ч ялагдал хүлээлээ. Ингэснээр дагах барилдаан хийхээр болсон. Түүний өрсөлдөгч нь Украины Дарья Билодид.

Жүдо бөхийн дэлхийн аваргын гурав дахь өдрийн барилдаанууд үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн -73 кг

  • Ц.Цогтбаатар хоёрдугаар тойрогт Израилийн Идо Левинийг, удаах тойрогтоо Румыны Адриан Сулкаг тус тус ялж, хэсгийн аваргын төлөө Канадын Артур Маргелидонтой учраа таарлаа.

Эмэгтэйчүүдийн -57 кг

  • М.Ичинхорлоо нэгдүгээр тойрогтоо Бразилын Жессика Лимад ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.
  • Л.Энхрийлэн хоёрдугаар тойрогтоо Кристанне Легентилийг, удаах тойрогтоо Канадын алдарт Криста Дэгүчиг тус тус ялж, хэсгийн аваргын төлөө Израилийн Тимна Нелсон Левитэй барилдахаар болов.

Жүдо бөхийн 2022 оны дэлхийн аваргын гурав дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2022.10.08/ болно. Тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн -73 кг болон эмэгтэйчүүдийн -57 кг-ын жүдочид татамид зодоглоно. Монгол Улсаа төлөөлөн Ц.Цогтбаатар, М.Ичинхорлоо, Л.Энхрийлэн нар өрсөлдөнө.

Тэмцээний хоёр дахь буюу өчигдөр эрэгтэйчүүдийн -66 кг-д өрсөлдсөн Ё.Басхүү Италийн Элиос Манзид, Г.Хэрлэн Францын Валиде Хяарт тус тус ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин Б.Хорлоодой хүрэл медалийн төлөө Францын Амандине Бушартай барилдсан ч ялагдсан юм.

Тэгвэл манай тамирчдын өнөөдрийн учрааг танилцуулъя.

Эрэгтэйчүүдийн -73 кг

  • Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөжээ. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Израилийн Идо Левин болон Саудын Арабын Сулайман Хамад нарын аль ялсантай нь барилдана.

Хэрэв Шохэй Оно аварга байсан бол энэ жингийн өрсөлдөөн ойлгомжтой байх байсан биз. Гэтэл тэрбээр гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг өнжиж байна. Ингэснээр боломж хүн бүрт нээлттэй болж ирэв.

Ялангуяа Хашимотод боломж гарч ирсэн. Түүнтэй Лаша Шавдатуашвили, Ц.Цогтбаатар, Хияадат Хэйдаров гэх шилдгүүд түрүү булаалдана.

Эмэгтэйчүүдийн -57 кг

  • М.Ичинхорлоо нэгдүгээр тойрогтоо Бразилын Жессика Лиматай учраа таарчээ. Хэрэв ялвал Доминиканы Ана Розатай барилдана.
  • Л.Энхрийлэн эхний тойрогтоо гоц мөргөжээ. Тэрбээр дараагийн тойрогтоо Муна Дахук болон Кристианне Легентил нарын ялсантай нь барилдана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан