Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банк мерчант үйлчилгээний хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна МАН-ынхан Ерөнхийлөгчид генсекээ “өгөх”-өөр тохирчээ Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргав “ХАНХ СУМЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2040)”-Г ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОН “ХӨВСГӨЛ НУУРЫН ХАМГААЛАЛ, ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР БОЛОН ХИЛ ОРЧМЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛУУД” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийв Дансны хуулга, тодорхойлолтоо блокчэйн сүлжээг ашиглан авах боломжтой боллоо С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа эзэмшигч болох 14 мянга орчим захиалга ирээд байна "Автомашин ачилтын журамд өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн ч ХЗДХЯ хүлээж аваагүй" Хятадын хотуудад олныг хамарсан жагсаал болж, Ши Жиньпин, Коммунист намыг огцрохыг шаарджээ
Хоёр дахь удаагийн ЭЕШ-ын дүнг Монгол хэл бичиг дээр унасан бол тооцохгүй


Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар нэмэлт өөрчлөлт орж “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Уг өөрчлөлтийн дагуу хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл бүртгэл улс орон даяар энэ сарын 19-нөөс эхэлсэн. Энэ удаагийн шалгалт хэрхэн явагдах болоод хэчнээн сурагч хамрагдах талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д. Энхжаргалаас тодрууллаа.

Хоёр дахь удаагаа элсэлтийн ерөнхий шалгалт явуулж байгаа нь ямар онцлогтой вэ?

-Энэ удаагийн шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

-Элсэлтийн ерөнхий шалгалт хэрхэн явагдах вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалт арван хоёрдугаар дугаар сарын 16-19-ний өдөр улсын хэмжээнд зохион байгуулагдана. Цөөн шалгуулагчтай учир монгол хэл бичгийн шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалттай хамт зохион байгуулахаар болсон. Энэ удаагийн шалгалтад зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм.

Монгол хэл бичгийн шалгалтыг өмнө нь өгч тэнцсэн бол энэ удаа дахин өгөх шаардлагатай юу. Элсэлтийн ерөнхий шалгалттай цуг зохион байгуулна гэхээр Монгол хэл бичгийн шалгалтад тэнцэхгүй бусад хичээлээрээ өндөр оноо авсан бол их, дээд сургуульд суралцах боломжтой юу?

Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны зургадугаар сард өгч тэнцсэн бол дахин өгөх шаардлагагүй. Арван хоёрдугаар дугаар сарын 16-нд бусад хичээлүүдтэй цуг зохион байгуулагдах учир бүх хичээлийн шалгалт дууссаны дараа хариу гарна. Шалгалтын хариу гарах үед бусад хичээлд өндөр оноо авсан ч монгол хэл бичгийн шалгалтад тэнцээгүй бол их, дээд сургуульд суралцах боломжгүй.

Бүрэн дунд боловсрол эзэмшээд хэдэн жилийн дотор элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдана гэсэн заалт байдаг уу. Хэрэв өөр оронд бүрэн дунд боловсрол эзэмшсэн гадаадын болон монгол иргэн хэрхэн шалгалтад орох вэ?

-Монгол улсад бүрэн дунд боловсрол эзэмшсэн бол хэзээ ч элсэлтийн ерөнхий шалгалтад орох нь нээлттэй. Өмнөх жилүүдэд 70 настайдаа хүн ч шалгалтад хамрагдаж байсан тохиолдол бий. Харин гадаадын оронд бүрэн дунд боловсрол эзэмшсэн гадаадын болон монгол иргэн шалгалтад хамрагдах хүсэлтэй бол Боловсролын ерөнхий газарт өөрийн биеэр очиж хичээлүүдийг дүйцүүлэн Боловсролын үнэлгээний төвд хүсэлт өгч шалгалтад хамрагдах боломжтой.

Дахин шалгалтад хэчнээн шалгуулагч хамрагдахаар байгаа. Үүнээс одоогоор хэдэн шалгуулагч бүртгэл хийлгэсэн байгаа вэ?

Энэ оны зургаадугаар сард зохион байгуулагдсан элсэлтийн ерөнхий шалгалтад босох оноог даваагүй 14 мянга гаруй шалгуулагч бий. Үүнээс 10 мянга гаруй шалгуулагч хамрагдана гэсэн төсөөлөл байна. Одоогийн байдлаар системд 1000 гаруй шалгуулагч хандаж 500 гаруй шалгуулагч төлбөрөө төлж бүртгүүлсэн .

-Энэ удаагийн шалгуулагчийн Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох уу?

– Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломжтой. Олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлэх хүсэлтэй шалгуулагчид бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвийн Eyesh.eec.mn хаягруу хандаж онлайнаар хүсэлт илгээж болно.

Б.НАРАНГОО

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан