Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монгол Улсын харцага Ж.Борын нэрэмжит 256 бөхийн барилдаан маргааш болно

Булган аймгийн Орхон сумын харьяат, Монгол Улсын харцага Ж.Борын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан маргааш буюу энэ сарын 19-нд болно.  

Монгол бөхийн өргөөнд болох тус барилдаанд хүч үзэх бөхчүүдийг бүргээд эхэлсэн байгаа аж.

Энэ дашрамд Ж.Борын амжилтыг дурдвал, 1983 онд ардын хувьсгалын 62 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Цэнд-Аюушаар тав, улсын арслан М.Мөнгөнөөр зургаа даван шөвгөрч өсөх идэр начин цол хүртсэн билээ.

Тэгвэл дараа жил нь улсын заан З.Дүвчингээр тав, улсын аварга О.Балжиннямаар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн байдаг.

Ийнхүү 2004  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харцага цол хүртсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан