Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Захирамж: Сурагчдыг арваннэгдүгээр сарын 28-ны өдөр цахимаар хичээллүүлнэ

Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлнэ

Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дараах захирамжийг гаргалаа.

1.1.төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Нийслэлийн Боловсролын газар (Б.Амартүвшин)-т;

1.2.эмнэлэг, цагдаа, онцгой байдал, инженер хангамж, дэд бүтцийн чиглэлээр байнгын бэлэн байдлыг ханган ажилладагаас бусад нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын 60-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэл, дүүргийн төрийн захиргааны болон харъяа байгууллагын удирдлагуудад;

1.3.замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор зорчилт хөдөлгөөний ачаалал ихтэй гудамж, замын уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах, чиглэлийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслүүдийг үндсэн чиглэл, маршрутын дагуу зорчилт хийхийг дэмжих зохион байгуулалтын арга хэмжээ авч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (Ц.Ариунболд), “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ (С.Адъяасүрэн)-т тус тус;

1.4.замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах үеэр болон хаасан гудамж, замуудад нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал)-т, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Д.Ганболд), “Нийслэлийн Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ (Б.Мөнхцэцэг)-т болон дүүргүүдийн Засаг дарга нарт;

1.5.замын хөдөлгөөний цогц үйл ажиллагааны цаг үеийн зохион байгуулалтыг удирдаж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (Ц.Ариунболд), “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ (С.Адъяасүрэн)-т тус тус;

1.6.цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах зорилгоор авах арга хэмжээний талаар иргэдэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар /Г.Хонгорзул/-т.

2.Байгууллагын үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулахгүйгээр ажилтан, албан хаагчдын 50-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зөвлөсүгэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан