Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Монгол Улсад болох Азийн физикийн олимпиадад 30 гаруй орны төлөөлөл оролцоно

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад энэ оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох юм. Уг арга хэмжээ нь Монгол Улсад зочлох жилийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд засгийн газар тогтоол гарган зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталсан юм. Азийн физикийн олимпиадыг зохион байгуулах үндэсний хорооны анхдугаар хурал гуравдугаар сарын 3 ны өдөр боллоо.

23 дахь удаагийн Азийн физикийн олимпиадад урьдчилсан байдлаар 30 гаруй орны 240 сурагч 60 багш оролцохоор бүртгүүлээд байна. Манай улсын тухайд 2001 оноос хойш уг олимпиадад оролцож байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 3 хүрэл медаль, 4 тусгай байрын шагнал хүртжээ.

Монгол Улсад 1000 гаруй физикийн багш байна. Азийн физикийн олимпиадыг эх орондоо зохион байгуулснаар багш нарын мэргэжлийн ур чадвар дээшилж, сурагчдын амжилт ахина. Олимпиадын бэлтгэл ажлын хүрээнд өндөр технологийн туршилтын багаж 300 хосыг шинээр бүтээсэн бөгөөд олимпиадын үед туршилтат бодлогод хэрэглэсний дараа Ерөнхий боловсролын сургуулиудад хүлээлгэж өгөх юм. Ингэснээр сургалтын баазыг бэхжүүлэхэд үр нөлөө үзүүлнэ.

Үндэсний хороо нь Академик, зохион байгуулалтын, сургалтын гэсэн 3 дэд хороотой. Академик хороо нь олимпиадын бодлого боловсруулах үйл ажиллагааг хариуцаж байгаа бол 1 сараас хойш үндэсний хэмжээний физикийн сургалтуудыг сургалтын хороо хариуцан зохион байгуулсаар байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Азийн Физикийн олимпиадад Нобелийн шагналт эрдэмтнийг ололцуулахаар урилга хүргүүлэн бэлтгэл хангаж байна.

Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар зохион байгуулалтын ажлын хуваарийг баталж, шаардлагатай санхүүжилтийг шуурхай шийдвэрлэхээр боллоо.

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан