Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боловсролын зээлийн сангийн асуудлыг АТГ-д өгч шалгуулах үүргийг Л.Энх-Амгалан сайдад өглөө

Боловсролын зээлийн сангаас зээл авсан бүх хүний мэдээллийг тус сангийн цахим хуудсаар дамжуулан ил болгож байна. Ингэснээр 1997 оноос хойш тус сангаас зээл авсан 52698, буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан 154662 хүний мэдээлэл ил болсон.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний зүгээс нийтэд ил болсон зээлүүдийн эргэн төлөлт, зээлээс чөлөөлөгдөх шалгуураа хангасан эсэх, түүнд ямарваа нэгэн ашиг сонирхлын зөрчил орсон зэргээр шалгах үүргийг БШУЯ болон Боловсролын зээлийн сангийн холбогдох удирдлагуудад өгчээ. Хэрэв тус зээлд нөлөөлсөн байдал байна гэж үзвэл хуулийн дагуу АТГ-аар шалгуулж, нийтэд ил зарлахыг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан