Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
МАН, АН-ын бүлэг тус тусдаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл өргөн барихаар болжээ

МАН, АН-ын бүлэг тус тусдаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл өргөн барихаар болжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гарган сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг парламентад суудалтай намуудыг оролцуулан байгуулсан. Эрх баригчдаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ажлын хэсгийг ахалж байгаа бол ХҮН-аас Т.Доржханд, АН-аас УИХ-ын дэд дарга С.Одонтуяа тэргүүтэй гишүүд ажлын хэсэгт багтаж байгаа юм. Ажлын хэсэг хуулийн төслөө боловсруулсан бөгөөд дараах өөрчлөлт, онцлогуудыг тусгажээ. 

  1. Сонгуулийг 38:38 гэсэн холимог тогтолцоогоор явуулна. Гишүүдийн 50 хувь нь тойргоос, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдоно гэсэн үг.

  2. Сонгуулийн зардлыг бууруулах хэд хэдэн заалт оруулсан. 

  3. Гадаадад байгаа сонгогчдын саналыг авна. 

  4. Намуудын УИХ-д суудал авах босго оноо гурван хувь байна. 2012 онд таван хувь байсныг бууруулж гурав болголоо.

  5. Эмэгтэйчүүдийн квотыг 30-аас доошгүй хувь байлгана. Өмнөх хуулиар 20 хувь байсан.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэг төслөө Засгийн газарт илгээж өнгөрсөн долоо хоногт саналыг нь авсан. Улмаар төслөө энэ долоо хоногт УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөөд байсан юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр мэдээлэл хийхдээ "Сонгуулийн тухай хуулийн төслийг өнөө маргаашгүй өргөн барина" гэсэн юм. Гэвч хойшлуулсаар маргааш өглөө өргөн барихаар болжээ. Ийнхүү хойшилж байгаа шалтгаан нь УИХ дахь АН-ын бүлгийн байр суурьтай хобоотой бололтой. Ажлын хэсэгт нь гишүүдээ оруулж хамтран боловсруулсан АН-ын бүлэг тусдаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл өргөн барихаар болжээ. Тус намын бүлэг мөн маргааш төслөө УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн байна.  

АН-ын бүлэг тойргоос болон намын жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоо тэнцүү байх нь буруу, намын жагсаалтыг хаалттай бус нээлттэй буюу иргэдээр сонгуулж эрэмбэлүүлэх нь зөв гэж үзжээ

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан