Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭЕШ зургаадугаар сарын 15-ны өдөр түүхийн хичээлээр эхэлнэ

БШУ-ны яамны мэдээлснээр ЕБС-ийн сурагчдын зуны амралтын хуваарийг танилцуулж байна. 

Зуны амралтын хуваарь:

1-3 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 29-нөөс

4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 5-наас

6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 хүүхэд сурч байгаагаас нэгдүгээр ангид 77,752, төгсөх буюу 12 дугаар ангийн 33,459 сурагч байна. 2023 онд ЭЕШ өгөхөөр нийт 34,300 хүүхэд бүртгүүлснээс монгол хэл бичгийн шалгалтыг 32,600 хүүхэд өгчээ. 

ЭЕШ зургаадугаар сарын 15-нд түүхийн хичээлээр эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан