Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Г.Ганбат: Монгол хэл, бичгийн шалгалтад 4862 шалгуулагч босго оноондоо хүрээгүй

Боловсролын үнэлгээний төвөөс Монгол хэл бичгийн шалгалтын үр дүн, багшийн болон байгууллагын үнэлгээний талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Ганбат Монгол хэл бичгийн шалгалтын зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "2013 оноос эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалт заавал авдаг байхаар тогтсон. Энэхүү шалгалтад 400 ба түүнээс дээш оноо авч байж, шалгуулагч дотоодын их дээд сургуульд элсэх боломжтой. Тухайн шалгалт нь эх хэлнийхээ боловсролын хүртээмжийг сайжруулах, дархлааг дэмжих зорилготой. Эх хэлний үндэсний зөвлөлөөс Монгол хэл, бичгийн шалгалтын даалгавруудын агуулга, хэлбэрийг тогтоодог. ЭЕШ-ын тухайд тестийн хэлбэрээр суралцагчдын мэдлэг чадварыг үнэлж, зориулалтын машинаар засаж, оноожуулж дүгнэдэг. Харин монгол хэл бичгийн шалгалтын тухайд суралцагчдын уншиж ойлгох чадвар, зөв бичгийн дүрэм, Монгол бичгээр унших чадвар, эх зохион найруулж бичих гэсэн үндсэн дөрвөн агуулгын хүрээнд мэдлэгийг нь шалгадаг. Засах хэлбэрийн хувьд сурагч нэг бүрийн материалыг гар аргаар нэг бүрчлэн засаж, оноожуулдаг онцлогтой.

Энэ жилийн Монгол хэл, бичгийн шалгалтын найдвартай байдлын коэффициент нь 0.7 хувьтай гарсан. Энэ нь шалгалтын үр дүн бодитой байсан гэдэг утгыг илэрхийлж байгаа юм. Нэг үгээр хэлбэл 0.5-аас дээш байж шалгалтын үр дүн үнэн зөв, бодитой гарсан гэж үздэг. Уг шалгалтыг авч эхэлсэн цагаас хойш багш, суралцагчдын дунд Монгол хэл, бичиг, уран зохиолын сурлагын амжилт, хичээлд ахиц дэвшил гарч байгаа. Энэ жилийн анхны онооны дундаж нь 50 онооноос улсын дундаж 35 буюу гүйцэтгэлийн хувьд авч үзвэл 70 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулсан Монгол хэл, бичгийн шалгалтад нийт 32533 шалгуулагч бүртгүүлснээс 30879 шалгуулагч хамрагдсан байна. Үүнээс шалгалтад 26017 шалгуулагч тэнцэж, 4 862 шалгуулагч босго оноондоо хүрээгүй. Түүнчлэн улсын хэмжээнд 800 оноо авсан 36 шалгуулагч байна. Өнгөрсөн жилээс эхлэн ЭЕШ-ийг жилдээ хоёр удаа авдаг болсон. Энэ жил зургаадугаар сар болон арванхоёрдугаар сард ЭЕШ-ыг зохион байгуулах учраас Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөв болон арваннэгдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог даваагүй ч журамд зааснаар шалгуулагч ЭЕШ-д хамрагдах боломжтой. Төр хүүхэд бүрд тэгш боломж олгох ёстой. Тэгэхээр Монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо авч чадаагүй хүүхэд их дээд, сургуульд элсэх боломжгүй гэсэн үг биш. Тийм учраас босго оноондоо хүрээгүй, шалгалтаас хоцорсон бүртгүүлэгчид, гадаадаас ирсэн иргэдэд боломж олгох үүднээс Монгол хэл, бичгийн шалгалтыг наймдугаар сарын 19-нд зохион байгуулахаар болсон" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан