Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Г.Занданшатар: Цалинг хоёр үе шаттайгаар долоодугаар сарын 1-нээс нэмэхээр судалж байгаа

Орон нутаг, нийслэлд төрийн албаны ижил төстэй байгууллагууд дахь цалингийн хэт ялгавартай байдлыг арилгаж, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг эхний ээлжид нэмэгдүүлэхээр тооцож буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

Тэрээр УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын хамтаар өнөөдөр Төв аймгийн Жаргалант сумын иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон төрийн албаны шинэчлэлийн талаар мэдээлэл танилцуулж, саналыг нь сонслоо. УИХ-аас төрийн албаны шинэчлэлийг бүх шатанд, цогцоор нь хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд бүтээмжид суурилсан цалингийн сүлжээ бий болгож,  төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах болон хариуцлагыг бүх шатанд нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийж байна.

Уулзалтын үеэр Жаргалант сумын төрийн албан хаагчид цалингийн суурийг нэмэгдүүлэх, залуусын нийгмийн баталгааг хангах шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлсэн. Мөн орон нутагт эрүүл мэнд, боловсролын салбарт хүний нөөцийн хомсдол нүүрлээд буйг нэн яаралтай шийдэх шаардлагатай байгааг хэлж байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттайгаар долоодугаар сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тооцоо судалгаа хийж буй талаар мэдээлэл өглөө. Нэн тэргүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид, хамгийн бага суурь цалинтай тухайлсан салбаруудад энэ бодлого чиглэснээр цалингийн хэт ялгавартай байдлыг арилгана гэдгийг тодотголоо. Үүнд нийт 60 мянга орчим төрийн албан хаагч хамаарахаар байна. Улмаар аравдугаар сарын 1-нээс нийт төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн хэмээн УИХ-ын дарга хэллээ 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан