Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар цалин, тэтгэвэр нэмэгдэхэд дагадаг үнийн өсөлтийг тооцохыг анхаарууллаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийг  хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар уг хуулийн төсөлтэй холбогдуулан өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулаад хуулийг богино хугацаанд үр дүнтэй хэлэлцэн батлахын тулд дараах асуудлуудад анхаарах чиглэл өгөв.

  1. Төлбөрийн тэнцэл энэ оны 4 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 286.1 сая ам.долларын ашигтай гарсан. Ингэснээр 3 тэрбум 850 сая ам.долларын  валютын нөөц бүрдсэн байна. Зэсийн үнэ эхний 4 сарын дунджаар 8928 ам. доллар,  алтны үнэ 1917 ам.долларт хүрч,  2023 оны төсөвт төсөөлснөөс өндөр гүйцэтгэлтэй явж байгаа. Гэхдээ цаашид түүхий эдийн үнэ буурах чиглэлтэй гэж үзэж байгааг харгалзан үзэх шаардлагатай.

  2. Монгол банк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийн ерөнхий гэрээг сунгах ажил техникийн шатдаа амжилттай явагдаж байна. Энэхүү гэрээг дахин 3 жилээр сунгаснаар богино хугацаанд гадаад өрийн дарамт буурч, валютын нөөцийн түвшин хадгалагдах, валюттай харьцах төгрөгийн ханш тогтворжих зэрэг өндөр ач холбогдолтой.

  3. Цалин, тэтгэвэр, тэтгэмж үндсэндээ бараг 1,5 их наяд төгрөгөөр тэлэхэд эдийн засагт нөлөөлөх үнийн өсөлтийг  зөв тооцоолж,  төсөв мөнгөний бодлогоор зохицуулалтууд хийх шаардлагатай гэжээ.

Мөн эхний  5 сарын байдлаар инфляц бол 11,3 хувьтай гарч,  өмнөх сараас  1,3 хувиар өсчээ. Үүний 0,9 хувийг  махны үнийн өсөлт эзэлж байгаа ажээ. 

Улаанбаатар хотын захуудад хонины мах нэг кг нь 16800 төгрөг,  үхрийн мах нэг кг нь  22200 төгрөгт хүрсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газар  махны үнийн өсөлттэй холбогдуулан зохицуулалтын арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан