Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Хүнс хангамж” компани цэцэрлэгийн хоолын мөнгөөс хумсалж байжээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх талаар байр сууриа илэрхийлж байсан. Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолыг 1100 төгрөгт багтааж байгаа учир төсвийг нь нэмүүлж 1600 төгрөг болгоно гэжээ. 2012 оны төсвийн тодотголоор энэ мөнгийг хаанаас, ямар эх үүсвэрээс гаргах талаар нэлээд ярилцсан эцэст архи , тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр орж ирэх төсвөөс гаргахаар болсон билээ.
Харин өнгөрсөн долоо хоногт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлын хэсэг томилж, цэцэрлэгүүдийн хоол, хүнсний хангамжийн судалгаа хийжээ. Орон нутгийн төрийн өмчийн харьяалал бүхий “Хүнс хангамж” компаниуд харьяа цэцэрлэгүүдийн хүнсийг хариуцдаг байна. Гэвч зах зээл дээрх үнээс даруй 20 хувь нэмсэн үнээр цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг байжээ.  Жишээлбэл, хонины махны үнэ зах дээр 5600 байхад “Хүнс хангамж” компани 7000 төгрөгөөр нийлүүлдэг байсан аж.
    Хүнсний бүтээгдэхүүний нэрс    “Хүнс хангамж” компаний нийлүүлж буй үнэ    Зах зээл дээрх жижиглэнгийн үнэ    Нэмэгдэл хувь, хэмжээ
1    Хонины мах    7000 төг    5600 төг    30%
2    Цагаан будаа    2000 төг    1400 төг    30%
3    Шар будаа    2100 төг    1000 төг    55%
4    Гурил    800 төг    600 төг    20%
5    Ургамлын тос    3000 төг    2700 төг    10%
6    Төмс    600 төг    350 төг    40%
7    Лууван    800 төг    450 төг    40%


“Хүнс хангамж” компани 170 хүүхэдтэй цэцэрлэгийн долоо хоногийн хүнсийг  нэг сая 23 мянган төгрөгөөр нийлүүлдэг гэсэн үг юм. Энэ нь зах зээлийн үнээр дэлгүүрээс 780 мянган төгрөгөөр буюу 30 хувийн хямд үнээр авах боломжтой байгаа юм. Нэг хүүхэд хоногт 40 гр орчим мах оногдож буй. Уг нь, цэцэрлэгийн хүүхдийн хоногт хэрэглэх мах 170 гр байх ёстой байдаг аж.
Хоолны мөнгийг нэмж байгаач нийлүүлэгч компанийг солихгүй бол ямар ч үр дүнгүй ажил болох нь хэмээн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлж байлаа. Компаниудыг сонгон шалгаруулж байж хүнс нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох нь чухал гэлээ. Мөн сурагчдын үдийн хоолонд ч гэсэн анхаарал хандуулахаа илэрхийллээ.


Б.Энхболор
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан