Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хүүхэд харах үйлчилгээг төрөөс дэмжинэ
Гадаадын орнуудад хэрэгждэг “Day-Care” буюу хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. “Day-Care” буюу хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх нь тулгамдаж байгаа асуудлыг шийдэнэ гэж үзжээ. Хүүхэд харах боломжтой иргэд тодорхой шаардлага хангасны дагуу төрийн санхүүжилтээр гэртээ 6 хүртэлх тооны хүүхэд харж хүмүүжүүлэх үйлчилгээ юм байна. Ингэж хүүхдүүд харсан бол улсын цэцэрлэгийн адил нэг хүүхдэд оногдох хувьсах зардлын 70 мянган төгрөг, хоолны зардлын 40 мянган төгрөгийг сар бүр олгох гэнэ. Хүүхэд харах үйлчилгээг хүүхдийн аюулгүй байдал, хоол хүнс, эруул ахуй, ариун цэврийн зохих шаардлагыг хангасан орчныг бүрдүүлсэн иргэн, хуулийн этгээд эрхэлж болох юм. Быаталсан хөтөлбөрийн дагуу богино хугацааны сургалтад хүүхэд харах хүмүүсийг хамруулж хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, боловсролын хяналтын улсын байцаагч нар хяналт тавих  гэнэ. Эдгээр зүйлийг хуулийн төсөл болгон боловсруулж Засгийн газарт өргөн барьжээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл, Г.Уянга нар хамтарч хуулийн төсөл боловсруулан Засгийн газарт өргөн барьжээ.

Б.Энхболор
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан