Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
БНСУ-ын Ханьяан сургуулийн тэтгэлэг зарлагдлаа

БНСУ-ын Ханьяан сургуулийн тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улс нь Зүүн, Зүүн-Өмнөд Азийн Геологийн Шинжлэх Ухааны Төсөл Хөтөлбөрийг Зохицуулах Хороо (CCOP)-ны гишүүн орноор 2018 онд элсэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж буй.

Энэ хүрээнд БНСУ-ын Ханьян Их Сургууль 2024 оны гуравдугаар сарын 02-нд эхлэх “Global Energy Technology Policy Professionals” хөтөлбөрт CCOP гишүүн орнуудаас тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүсийг магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.

Тэтгэлгийн зорилго:

– Эрчим хүчний салбар дахь хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах

– Олон улсын түвшинд судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэгдсэн сүлжээг бий болгох.

Мэргэшсэн байдал:

БНСУ-аас бусад орны иргэншилтэй байх /үүнд нэр дэвшигчийн эцэг эх нь хамаарах бөгөөд БНСУ-ын иргэншилтэй тохиолдолд өргөдөл гаргах үед тухайн иргэншлээс татгалзсан байх/

Академик түвшин

– Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй байх,

– Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистр болон бакалаврын зэрэгтэй байх.

Тэтгэлэг:

– Сургалтын төлбөр 100% /Магистр-2 жил, доктор-3 жил/

– Нэг талын онгоцны зардал

– Сар бүр 1,800,000 вонын стипенд /татвар 8.8%/

– Гадаад иргэдийн даатгал, визний хураамж

– Солонгос хэл, соёлын хөтөлбөр

Цахим өргөдөл:

-2023.09.01 (10:00 цаг) – 2023.10.06 (17:00) хооронд хүлээн авах

-Өргөдөл гаргахаас өмнө цахим мэдэгдлийг шалгах

Шаардлагатай баримтууд:

-Өргөдлийн маягт

-Суралцах хүсэлт болон сургалцах хөтөлбөрийн төлөвлөгөө

Шалгалт, ярилцлагад орохын тулд дараах 2 баримтыг илгээх https://oia.hanyang.ac.kr/

Консулын газраас бичиг баримтын шалгалтад багагүй хугацаа шаардлагатай байдаг тул бусад баримт бичгээ бэлтгэж байхыг зөвлөж байна.

Хувийн мэдүүлэгтээ ССОР-ын аль гишүүн орноос хүсэлт гаргаж буйгаа тодотгоно уу.

Цахимаар өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2023.10.06-ны өдрийн 17:00 цаг тул цахим өргөдөл, өөрийн CV, суралцах хөтөлбөрийн төлөвлөгөөгөө ССОР-ын нарийн бичгийн дарга нарын газарт ccopts@ccop.or.th хаягаар давхар ирүүлнэ үү.

Жич: Энэхүү мэдээллийг ССОР-ын гишүүн орноос авсан болон тус орноос ирсэн гэдгээ тодорхой бичнэ үү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан