Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн бүртгэл есдүгээр сард үргэлжилнэ
 

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг 2023 оны наймдугаар сарын 1-20-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авч буй. 

2023-2024 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлд 2018-2021 онд төрсөн хүүхдүүд хамрагдах юм. 

Цэцэрлэгийн бүртгэлийг есдүгээр сард үргэлжлүүлэхээр болсныг Нийслэлийн Боловсролын Газраас мэдэгдлээ.

Тодруулбал 2023 оны есдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд хоёр дахь шатны бүртгэл явагдах юм байна.Төрийн өмчийн болон хамран сургах тойрог тогтоолгосон зарим төрийн бус өмчийн цэцэрлэгийн элсэлтийн хуваарилалтыг хүчин чадалд нь тулгуурлан наймдугаар сарын 23-25, есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Эцэг эх, асран хамгаалагчид аль үе шатанд бүртгэл, элсэлтийг хийлгэснээс шалтгаалан 2023 оны есдүгээр сарын 1, 22-ны өдрүүдээс хойш хуваарилагдсан цэцэрлэг дээр очиж гэрээ байгуулах аж.

Бүртгэлтэй холбоотой мэдээлэл:

 

зураг

 

зураг

 

зураг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан