Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ESEL хөтөлбөрийг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөр болголоо

 

МСҮТ-д элсэгчдийн тоо өсөх хандлагатай байна

/2023.08.14/: Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох" төслийг 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 сумын ерөнхий боловсролын 33 сургууль болон Насан туршийн боловсролын төвүүдэд хэрэгжүүлж байсан бол хүрээгээ тэлж, өнгөрсөн 2022 оны намраас төслийн 5 аймгийн 6 Политехник коллеж, МБС-ийг нэмэлтээр хамруулж эхэлсэн юм.

Ийнхүү БШУЯ-ны санаачилгаар 6 Политехник коллеж, МБС-д нэг жилийн хугацаанд туршин хэрэгжүүлсэн ESEL хөтөлбөрт нийт 424 суралцагч хамрагдсан бөгөөд энэхүү суралцагчдад гарсан эерэг өөрчлөлт, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд үндэслэн, тус хөтөлбөрийг 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн мэргэжлийн боловсролын байгууллагад хэрэгжүүлж эхлэх шийдвэр гарлаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны “Сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/278 дугаар тушаал батлагдаж, дараах асуудлыг тусгалаа.

Үүнд:

  • Мэргэжлийн боловсролын 2,5 жилийн сургалтын хугацааг 3 жил болгох

  • Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөр, арга зүй, үнэлгээг сайжруулах зорилгоор 5 Политехник коллежид олон улсын пийрсон (pearson) хөтөлбөрийг турших

  • Мэргэжлийн боловсролын 3 жилийн сургалтын төлөвлөгөөнд Хүүхдийг ивээх сангаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Энтрепренершип суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” (ESEL) сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

Эх сурвалж: БЕГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан